СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-08-09

С.Эрдэнийн талын АН нөхөн сонгуульд оролцохоор материалаа СЕХ-д өгчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

УИХ-ын сонгуулийн 28,18-р тойргийн нөхөн сонгуульд оролцохоор С.Эрдэнийн талын АН материалаа Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт /Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт/ явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцохоор Ардчилсан намыг төлөөлж Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд нар Сонгуулийн Мөрийн хөтөлбөр, хандивын тайлан, баримт материалыг Төрийн Аудитын дээд байгууллагаар баталгаажуулан Сонгуулийн Ерөнхий Хороонд хуулийн дагуу хугацаанд нь хүлээлгэн өгсөн байна. 

Ирэх 10 дугаар сард Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуулиудад Ардчилсан нам хуулийн дагуу нэр дэвшигчдээ тодруулан өрсөлдөх болно гэдгээ онцолжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ан
2 жилийн өмнө
202.55.188.41

Жанхуунууд болих хэрэгтэй ш дээ

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.84

Эрдэнийн талын АН нь хүчин төгөлдөр байх нь ойлгомжтой ш дээ. Тувааны тал нь Эрдэнийн талдаа бууж өгөөд нэгдээд нийлээд явмаар юм даа. Тэгээд дараа нь хурал хуйгаа хийгээд дарга цэргээ шинээр сонгож гаргаад нэг нам юм бол нэгдээд эв эеэ олоод явбал яасан юм бэ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.