СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: "Бадрангуй" компани хуурамч бичиг баримт бүрдүүлэн тендерт ялсныг шүүх тогтоосон

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

LIVETV HD телевизээс бэлтгэн хүргэдэг “Халуун сэдэв” ярилцлагын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт өмгөөлөгч Б.Мэргэн оролцож, хогны машины тендерт хуурамч бичиг баримт бүрдүүлэн оролцож хууль бусаар ялалт байгуулсан “Бадрангуй” ХХК-ийн талаар ноцтой мэдээлэл өглөө.

Өмгөөлөгч Б.Мэргэн:

Өнгөрсөн жил Нийслэлээс таван тэрбум төгрөгийн төсөвтэй хогны машин тендерт нэр бүхий зургаан компани материал бүрдүүлж өгсөн байдаг. Үүнээс дөрөв нь тендерт заасан шалгуурыг хангахгүй байна гэдэг үндэслэлээр хасагдаж, бүх шалгуурыг хангаж байна хэмээн “Голден дрийм” ХХК, “Бадрангуй” ХХК-г үлдээсэн юм билээ.

Ингээд эцсийн шалгаруулалтыг хийхдээ бага үнийн санал ирүүлсэн гэдэг үндэслэлээр “Бадрангуй” ХХК-г уг тендерт ялуулсан байдаг. Уг шалгаруулалтыг “Голден дрийм” ХХК эсэргүүцэж, Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яам гомдлыг үндэслэлтэй байна хэмээн үзэж Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон юм билээ.

“Бадрангуй” ХХК нь уг тендерт оролцохдоо “Манай компани БНХАУ-ын машин механизм үйлдвэрлэдэг компанийн Монгол дахь албан ёсны дистребютер мөн” гэдэг албан бичгийг хуурамчаар үйлдэж өгсөн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учраас уг компанийг сонгон шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг шүүх хүчингүй болгосон.

Түүнчлэн “Бадрангуй” ХХК нь өмнө Баянзүрх дүүрэгт хогны машин нийлүүлэх тендерт шалгарсныг би саяхан ETV-ийн мэдээнээс олж нөхөж үзлээ. Тус тендерт ялалт байгуулангуутаа БНХАУ-аас 40 сая төгрөгөөр багтаж орж ирэх машиныг 195 сая төгрөгөөр, 195 сая төгрөгөөр Монгол орж ирдэг Фотон гэдэг машиныг 325 саяар оруулж нийлүүлсэн байна гэж албаны хүн ярьж байна лээ. Хэдэн нугалсан өндөр үнээр оруулж ирсэн нь хамаа алга гэхэд нөгөө нийлүүлсэн машинууд нь хэдхэн сар болоод л бүгд эвдэрчихсэн, засъя гэхээр сэлбэг нь олдохгүй байна гээд Баянзүрх дүүргийн хот тохижилтын газрын Энхсайхан гэдэг хүн толгой сэгсрэн ярьж байхыг нь би харсан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Novsh
3 жилийн өмнө
66.181.161.126

Omxii tsuvdainuudad oroltsoxgyi muu yil gej alga.

Zochin
3 жилийн өмнө
66.181.161.46

Heden dabhar tsabchaa orjdee

Zochin
3 жилийн өмнө
202.126.89.64

Hen ch yuch gj yridag bolson shuudee notloh barimttai ym yriwal zgr ymdaa. Heterhii neg talaa bariad yrij bga bolhoor itgehed hetsvv ym bn

irgen
3 жилийн өмнө
103.10.22.41

ene umhuulugch nuhur haana hen heden tsaas ahiu ugnu tend l hudlaa tv siteer medee hiij bh umaa yarisan shign notlogdogdson shiidegden hereg gej bna uu huurhii

Kkk
3 жилийн өмнө
66.181.161.113

Byambraa sda tsavchiulaad xooson uldev dee

DR. UROLOGIST
3 жилийн өмнө
102.89.0.65

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. UROLOGIST
3 жилийн өмнө
197.211.58.70

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.