Энэ сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 11 настай хүүхэд бусдын амь насыг хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүй маш ноцтой хэрэг гарсан. Уг хэрэг дээр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхан хэрхэн ажиллаж буйг тодрууллаа.
ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж:
Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийг цочроосон ноцтой үйл явдал тохиолдлоо. Энэ үйл явдалтай холбоотойгоор ГБХЗХГ-аас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Уг хэрэг дээр Баянзүрх дүүргийн ГБХЗХХ-ийн даргаар ахлуулсан ажлын хэсэг, хүүхдийн эрхийн байцаагч нар зохих ёсны арга хэмжээг авч ажиллаж байгаа.
Сүүлийн жилүүдэд цахим орчин хөгжсөнтэй холбоотойгоор бага насны хүүхэд, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйд ихээхэн өөрчлөлт орж байна. Олон нийтийн сүлжээнд идэвхтэй оролцдог инфлүсерүүд та бүхэн эх сурвалж тодорхойгүй, батлагдаагүй мэдээллийг цацахгүй байхыг уриалж байна. Өсвөр насны хүүхдүүд, бага насны хүүхдүүд цахим орчноос аль болох гэгээлэг, хүүхдийн хөгжлийг хангах мэдээллийг авах ёстой. Гэтэл сүүлийн үед ямар ч шүүлтүүргүйгээр мэдээлэл авч байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал боллоо.
Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ авч мэдээллийг хянаж, аль болох зөв мэдээлэл авхуулах чиглэлээр хамтарч ажиллахыг уриалж байна. Мөн гэмт хэрэгт сэжигтнээр татагдсан хүүхдийн зураг нэр, мөн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн зураг, мэдээллийг олон нийтэд дэлгэхгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цахимаар элдэв юм үзсэнээ бодитоор туршиж үзэж бгаа байхдаа ямар аюултай юм бэ .
Чи битгий тэнэгт.новшоо