СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-07

Зарим шүүгчийн эрх ашгаас болж саяхан худалдан авсан 25 хогийн машиныг ашиглах боломжгүй болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Н.Дуламсүрэнгийн үнэлгээний хорооны эрхэд халдан шийдвэрээс болж саяхан дүүргүүдэд тараасан 25 хогны машиныг ашиглах боломжгүй болжээ. 

2020 оны нийслэлийн төсвөөс бүх дүүргийн ТҮК-ниудад хогийн машин өгөхөөр худалдан авалтын тендер зарласан байдаг. Үүний дагуу “Бадрангуй Орших” ХХК хамгийн сайн чанарын үзүүлэлт бүхий машинууд нийлүүлэхээр шалгарч 2020 оны намар нийлүүлэхээр болсон бөгөөд нийлүүлэх шатандаа явж байтал коронавирус гарч мөн хамт оролцсон компаниуд нь маргаан гаргаж бүтэн жилийн хогны машинууд хүлээгдэж жилийн дараа шүүх, хил гаалийн асуудлууд дуусч сая нэг хогны машинуудаа хүлээлгэн өгч байхтай зэрэгцэн зарим дарга нарын цаасны компаниудын эрх ашиг хөндөгджээ. Улмаар шүүхээс шалгарсан компанийн гэрээ хийх эрхийг хүчингүй болгож гомдол гаргасан компанитай гэрээ хийх эрхийг Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Дуламсүрэн гаргасан нэгэн хачирхалтай зүйл болжээ.

Тухайлбал, анх тендер зарлахад “Кримталлхилл капитал” ХХК, “Голден дрийм” ХХК-ниуд түншлэлийн гэрээгээр оролцсон байдаг. Гэтэл түншлэлээр оролцсон гэдгээ нууж бие даан шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нь хэрэг хянан хэлэлцэх явцад илчлэгдсэн байдаг. “Кримталлхилл капитал” ХХК нь сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцагчийн дүгнэлтээр 3 жилийн хугацаагаар тендерт орох эрхээ хасуулсан компани аж. Гэтэл хар жагсаалтад орсон компанитай түншлэл хийсэн Голден дрийм ХХК нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сард нэхэмжлэл гаргаж Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Г.Мөнхтуяа хүлээн авч Н.Дуламсүрэн шүүгч гарын үсэг зурж хэрэг үүсгэсэн байдаг.

Энэ хэрэг ингэж сунжирч явсаар 2021 оны долдугаар хүрсэн бөгөөд нэг жилийн өмнө захиалгаа өгч хийлгэсэн хогны машинууд хил гаалиар орж ирж хүлээлцэж сая нэг асуудал намжиж байтал зарим дарга нарын хамаарал бүхий Голден дрийм ХХК нь гэнэт захиргааны хэргийн анхан шатны шүүхээр гаргасан нэхэмжлэлээ өөр шийдвэр гаргуулан яаран сандран нийслэлийн тамгын газар дээр ирсэн гэнэ. Тодруулбал, Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Н.Дуламсүрэн нь гэрээг “Хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан байхад Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэн гэрээ байгуулах эрхийг Голден дрийм ХХК-д өгөх ёстой хэмээн үнэлгээний хорооны халдашгүй бүрэн эрхэд халдаж ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр гаргажээ.

Гүйцэтгэгчээр шалгарсан Бадрангуй Орших ХХК нь нийслэлээс нэг төгрөг аваагүй захиалгаар хогны машинуудаа үйлдвэрлүүлж бүтэн нэг жилийн турш банкны хүү төлж дампуурлын ирмэгт тулаад байгаа тухай хэллээ. Иймээс танил тал ашиг сонирхолын зөрчил үүсгэж байгаа дээрх шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараагийн шатны шүүхэд гомдол гаргаж байгаагаа хэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.