СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сайд асан Д.Сарангэрэлийн туслахыг цагдан хорихоор боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

ЭМЯ-ны албан тушаалтнууд болох Б.Цогтбаатар, Б.Болорчимэг, Н.Чимэдлхам тэргүүтний хэргийг шүүх шийдэлгүй удааширч байна

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад өдгөө НҮБ-ын Хүүхдийн санд албан тушаал хашиж буй Бямбаагийн Цогтбаатар, тус газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Баттөрийн Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн  асуудал хариуцсан мэргэжилтэн Нямжавын Чимэдлхам тэргүүтэй 26 хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан 2021 оны наймдугаар сарын 5-нд хэлэлцэхээр товлосон боловч бас л хойшлууллаа. Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр урьдчилсан хэлэлцүүлгийг нь хийж, гэм буруутай, эсэхийг нь дэнслэхээр хурлыг нь товлосон боловч дэлхий нийтийг хамарсан цар тахал болон шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар элдэв шалтаг хэлэн хойшлуулсаар өдий хүрч байгаа юм. Энэ удаад шүүгдэгч Б.Болорчимэг хүндэтгэн үзэх ямар нэг шалтгаангүйгээр ирээгүй тул хурлыг хойшлуулах үндэслэл болов. Мөн шүүгдэгч Ү.Отгонбаатарын өмгөөлөгч Н.Цэрэнням, шүүгдэгч Ж.Болортуяагийн өмгөөлөгч О.Сайнгэрэл нар бас ямар нэг шалтгаангүйгээр хуралд очоогүй тул шүүх нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг хангахын тулд хурлыг энэ сарын 26-ны 08.30 цаг хүртэл хойшлуулсан юм.

Сайд асан Д.Сарангэрэлийн туслахыг цагдан хорихоор боллоо

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Бямбаагийн Цогтбаатарын хувьд 2020 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдах үед Эрүүл мэндийн сайдад нэр дэвшин МАН-ын Удирдах зөвлөл нь ч дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэх гэж байсан нэгэн билээ. Харамсалтай нь АТГ-аас түүнийг албан тушаалын гэмт хэрэгт шалгуулж, яллагдагчаар татаад байгаа тухай албан бичиг хүргүүлснээр Б.Цогтбаатар Эрүүл мэндийн сайдын сэнтийд заларч чадалгүй олон улсын байгууллагад ажиллах болсон юм.

Шүүх хуралдаа ямар нэг шалтгаангүйгээр ирээгүй Баттөрийн Болорчимэгийн хувьд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн туслах зэрэг ажил хийж байгаад түүний дэмжлэгээр ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн гэх албан тушаалд томилогдсон гэдэг. Түүнийг шүүхийг үл хүндэтгэн хуралд ирээгүй тул өчигдөр шүүгч Б.Батсайхан захирамж гарган, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, цагдан хорихоор болсон юм. Харин түүний нэгэн адилаар шүүх хуралд ирээгүй өмгөөлөгч Н.Цэрэнням, О.Сайнгэрэл нарт арга хэмжээ авах захирамж шүүгч гаргажээ.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн  асуудал хариуцсан мэргэжилтэн Нямжавын Чимэдлхамын хувьд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байсан, Монгол Улсын Гавьяат хуульч С.Нямжавын охин бөгөөд өдгөө гавьяаныхаа амралтыг эдэлж буй нэгэн билээ. 2019 оны тавдугаар сард ЭМЯ-ны албан тушаалтнуудад холбогдох хэргийг АТГ-ынхан илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим холбогдогч нь гэм буруугаа хүлээн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал прокурор, шүүхэд гаргахад шүүгч хүлээн авалгүй 26 хүний үйлдлийг нэгтгэн шийдвэрлэхээр болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарын эсрэг нотлох баримт болж, тэдний гэм буруутайг батлах нэг үндэслэл бүрдэж, эрх зүйн байдлыг нь дордуулна гэж дүгнэн хялбаршуулан журмаар шийдвэрлэхээс татгалзсан байна. Үүнийг хуульчид “Үхсэн буурын толгойноос амьд ат айхын үлгэр” буюу тэтгэвэртээ гарсан шүүгч С.Нямжавын нөлөө анхан шатны шүүхэд байгаатай холбон харддаг. Түүнчлэн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарыг 2019 оны тавдугаар сард яллагдагчаар тооцон цагдан хорих захирамж гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандахад шүүгч нь товлосон цагтаа ирэхгүй, хурлаа хойшлуулж, улмаар албадан саатуулах 48 цагийн хугацаа нь дуусмагц сулласныг ч Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн асан аавтай нь холбон харддаг юм билээ.

Шантаажилж хахууль авдаг нь нотлогдсон

Энэ 26 хүний холбогдсон хэргийн талаар энд товч дурдах нь зөв биз. ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтанаар ажиллаж байсан Б.Цогтбаатар, Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нараас гадна тус яамны ажилтан болох 5-6 хүнд НПГ-аас эрх мэдлээ урвуулж, хясан боогдуулж бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Харин хэд хэдэн компанийн удирдах албан тушаалтныг дээрх хүмүүст хахууль өгсөн үндэслэлээр буруутгасан. ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд болох Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нар тусгай зөвшөөрөл олгохдоо үл ялих шалтгаанаар бүрдүүлсэн бичиг баримтуудыг нь буцааж, нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар чирэгдүүлдэг, энэ хооронд аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл авахын тулд танил тал хайж, тэднээрээ дамжуулан дээрх хүмүүст 100 000-15 сая хүртэлх төгрөгийн хахууль өгч байсан нь тогтоогдсон. Тухайлбал, нэг компанийн удирдлагад хандан “Манай байгууллагын нэрийг буруу бичсэн байна, үгийн ийм алдаа гаргасан, гаалийн бичиг дутуу” гэх мэтээр огт шаардлагагүй зүйлс нэхэн шантаажилж байсан. Тиймээс бид танилаараа дамжуулж хахууль өгсөн гэж хэргийн хэд хэдэн холбогдогч нар ярьдаг аж.

Дээрх хоёр хүн авсан хахуулийн мөнгөөрөө үнэт эдлэл, нүдний шил гээд эд зүйл авсан нь ч батлагдсан аж. Түүгээр ч зогсохгүй, Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нар хамтарсан компани байгуулж, өөрсдөө олгодог тусгай зөвшөөрлөө түүндээ өгсөн, уг компаниа худалдахаар зарын цахим хуудсанд байршуулсан байсныг ч АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолсон юм.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр буруутган шүүхэд шилжүүлээд байгаа. Тэрбээр тендер шалгаруулах хорооны даргаар ажиллаж байхдаа энэ хэргийн холбогдогч, шинжээч Ү.Отгонбаатар руу утасдан нэг бус аж ахуйн нэгжийн бичиг баримтыг боловсруулж оруулж ирэх даалгавар өгч, улмаар тэр компани нь тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэх үйлдэлд холбогдсон билээ. Уг хэрэгт дээрх шинжээч эмчээс гадна өөр 3-4 ийм мэргэжилтэй хүнийг буруутгасан юм.

Юутай ч ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулж, иргэд, аж ахуйн нэгжийнхнийг үл ялих зүйлээр шантаажлан хахууль авч байсан хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (70)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.195

Сарангэрлээ хэзээ шалгахин

Зочин
3 жилийн өмнө
192.82.87.232

Өөрийг шалгахгүй туслахаа золионд явуулахаар шийдэж хэдэн цаас өгөөд. Дур мэдэж даргаасаа илүү их мөнгө идэж уугаагүй байлгүй дээ.

Зочин
3 жилийн өмнө
202.179.25.42

Сарангэрэл зүгээр л хараад сууж байсан юм болж байна уу... жараахай нарыг нь дэгээдээд байгаа юм биш үү. Хэзээ том тул болох Сарангэрэл мэтийг барих вэ.

Зочин
3 жилийн өмнө
192.82.75.161

Болорчимэг чинь Сарангэрэл чавганцын бэр нь бх шүү

Зочин
3 жилийн өмнө
192.82.72.101

хахууль өгөөд гараад ирнэ дээ

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.41

гаёин эжийдээ хүрч чадахгүй байна уу тэрбумтан болсныг нь асуу ял өг саяхан сэтгүүлч нэртэй биеэ үнэлэгч явсан хүн дэн

ЭМЧ
3 жилийн өмнө
64.119.17.100

ТӨРИЙН ХАТАН ХУЛГАЙЧ Д.САРАНГЭРЭЛИЙН ДАЛАЙ ШИГ БУЛАЙГ ЗОХИЦУУЛЖ ГАРДАЖ ЯВСАН ЗАЛЬТАЙ ЛУЙВАРЧИН ХҮҮХЭНДЭЭ !!! ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫХАН ҮГЭЭ ХЭЛЖ БАРДАГ БАЙСАН.

Zochin
3 жилийн өмнө
103.57.94.91

Sarangerel avhaig shalgaj zohih gazar ruu ni yavuulaachee. Naad avgaigaas ih yum garna shuu .

Zochin
3 жилийн өмнө
103.57.94.91

Sarangerel Tuslahaar damjuulj ih yum idsen ni oilgomjtoi.

Зочин
3 жилийн өмнө
202.21.108.136

Энэ МАНгасуудыг яана даа том багагүй хулгайч луйварчингууд Ингэхээр Могшол улс яаж хөгжих вэ дээ Арай л юм аа

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.189

Мэдээж ард нь сайд асан байгаа байлгүй дээ

zochin
3 жилийн өмнө
202.126.89.72

zuv shy... iim turiin ner barij hulgai hij , ard tymeniig daramtaldag turiin alban haagchidiig dahin turd hezeech ajilluulahgyi baih heregtei... er ni turiin alban haagchidiin huuliig changatgaj bosogo undurtei bolgoh heregtei

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.39

сарангэрэл саяхан жомбого явсан хэдүүдээ хэдхэн жилийн дотор тэрбумтан болов шалгаач шүүх чадахгүй бол ард түмэн шалгая

Иргэд
3 жилийн өмнө
103.26.194.197

Тусгай зөвшөөрлийг жирийн нэг эмнэлэг, эмч авах гэж үйлээ үздэг эцэст нь хамаг юмаа шавхаж хахууль( 15 сая) өгч байж авна. Яамныхан, газрынхан, том эмнэлэгийн дарга нар чөлөөтэй эрх авна шүү дээ бүгд хувийн эмнэлэг, байгууллагатай.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.71

Өмнө нь туслах хийж байсан байж болох ч ажлаа өгөөд нэлээд хугацаа өнгөрсөн байсан байх шүү.болорчимэг гэж хувь хүнийг сарангэрэл гэж хувь хүнтэй адилтгаж ойлгох нь тэнэг л хэрэг.сайхан эцэг эхийн саар хүүхэд ч энэ байтугай л чихнээс хонх уядаг.том болсон тус тусдаа бодгалиудыг нойлд ороход нь хүртэл дагаж явалтай биш дээ.сонин юм бичих юм даа хүмүүс

zochin
3 жилийн өмнө
64.119.21.166

Ene avgaig shalgaachee setertei yumu

Монгол хүндээ хайртай.
3 жилийн өмнө
103.229.121.164

Алдаг хүүрнүүд юмаа

Зочин
3 жилийн өмнө
202.9.47.50

Наад Болорчимэгийн нэр дээр баригдаж байгаа Сарангэрэл сайдын 2-р эмнэлгийн хашаан дотрох том байшинг хурааж аваачээ яахаараа улсын эмнэлгийн хашаанд барилга барьдаг бнаа⁉️⁉️⁉️

Үнэн
3 жилийн өмнө
192.82.89.165

Цуутай явдалтай Сарангэрэл Суутай авилгач болжээ!!

Эмя
3 жилийн өмнө
202.21.108.40

Сараа эмээ жоомкоо хийсээр байгаад баян болчих юм аа

Зочин
3 жилийн өмнө
202.21.108.44

Сарангэрэл телевизэд байхдаа дультраа хэлтэй хужаагийн хольцтой царайлаг бүсгүй байсан.

Зочин
3 жилийн өмнө
66.181.189.126

Хүний эрхийг төр хамгаалах үүрэгтэй. Шүүхээр нотлогдоогүй бол гэм буруугүй. Гэхдээ шүүхээр нотлуулахгүйн тулд элдэв арга саам хийдэг байдал хавтгайрчээ. Мөрдөгч, прокурор, шүүгч нарт буруу байдаг л байх. Гэхдээ процессийн хуульд хурал хойшлуулах явдлыг хязгаарласан заалтууд хийж өгөхгүй бол эрүү, иргэн, захиргааны шүүхийн нэр хүнд унаж, эдгээр шүүхүүд л ажлаа хийхгүй байгаа юм шиг ойлгогдоод байна. Иргэн, эрүү, захиргааны хэргийг шийдэж дуусах хугацааг процессийн хуульд заасан байдаг. Энгийн иргэдийн холбогдсон хэрэг энэ хугацаандаа голчлон шийдвэрлэгддэг. Харин албан тушаалтан, дарга нарын холбогдсон хэрэгт тэр хугацаа хэтрэлт хамаарахгүй байна. Хууль, шүүхийн өмнө хэн бүхэн тэгш эрхтэй байх зарчим хэрэгжихгүй байна. Процессийн хуулиудаар судалгаа хийж, өөрчилбөл жинхэнэ утгаараа шүүхийн шинэчлэл болно.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.202

ЭМЯ-д байгаа хүүхдийнхэн найз нарыг бас сайн шалгаа хүү бас но-той Шулам авгайг Хүүк цээжээрээ хамгаалах учир прокурор АТГ шударга ажлаарай

зочин
3 жилийн өмнө
64.119.16.35

Бүгдийн 30 жилээр яллаарай.

Одмаа
3 жилийн өмнө
66.181.161.5

ГОЛ Эзэн нь сараггэрэл юм биш үү. Би үхэхээр чи үх гэж туслахаа жийжээ. Ямар юмныхан ээж мээж цол дагалдаад байдаг юм УНДАРМААГИЙН ӨӨРӨӨСӨН ДУГУЙ Л БАЙНА . ЭРЛЭГИЙН ЭЭЖ БОЛОЛТОЙ

Зочин
3 жилийн өмнө
103.212.116.159

80 онд. Бал дарга. Цагаан халаттай луйварчид бүлэг эмч наоыг шүүж билээ. Өнөөдөр. Арай муухай бнаа. Ковилоор далимдуулж. Аархсан бна даа. Үйлийн үр ард түмэн та нарыг алж байгаад мөнгөө авна. Та нар айж амьдраарай

Шударга
3 жилийн өмнө
192.82.83.184

Сарангэрэлийг нь шалгах хэрэгтэй

Зочин
3 жилийн өмнө
66.181.186.98

Байгаль орчны яаманд байсан туслахыг нь ч шалга!?

Зочин
3 жилийн өмнө
66.181.188.121

эмэгтэй ээж нар дээд албхн тушаалд очоод ингээд байхад ард иргэд бид хэндээ итгэх болж байн нийгэм бухимдалтай төр засагтаа ийм нөхдүүдээс болоод итгэл алдарч стрeстддэг ийм болхоор энэ үасаг төрийг муулдаг ийм л нийгэм болход нөлөөлөөд байна

Зочин
3 жилийн өмнө
64.119.16.18

Сарангэрэлийг хорьж шалгах нь хэзээ вэ. Угаасаа хулгайч Сарангэрэл олон хүн араасаа чирнэ шүү. Олон хүнд авилга өгсөн . Олон хүнээс ч авсан шуналдаа хөтлөгдсөн эргүү авгай.

Ажиглагч
3 жилийн өмнө
66.181.161.43

Яаж чваад усан онгоцтой болчидог юм саран эжий хахахахахаха

Зочин
3 жилийн өмнө
202.9.47.60

Улс эх оронд эрүүл мэндэд учруулсан асуудал бн даа Чанаргүй эм тариа ч бгаа

зочин
3 жилийн өмнө
202.21.108.32

Хүмүүсийн материалын аваад харах ч үгүй ширээнийхаа буланд шидчихдэг тэгээд удахаар ямар ч араггүй танил тал хайж байгаад юм өгч бүтээдэг асуудал зөндөө байгаа байх өөө. Дамаа газрын алба ийм байдаг байх. Зүгээр л 2 хүний нэр шилжих төдийд захирамж гардаггүй гэсэн шалтгаанаар жил тойрдог тэгээд л танил тал хүнихайж эхэлнэ дэ. Ажлын уялдаа, шийдвэрлэх хоног хугацааг хатуу зааж тухай үкд нь шийдэж байж иймэрхүү авилга албан тушаалын хэрэг багасна

Zochin
3 жилийн өмнө
66.181.179.126

Sarangerel tsaana ni baigaa,

Топор
3 жилийн өмнө
45.49.188.3

Энэ чинь жинхэн эзэн Сарангэрэл байгаа тул эд нарт тулсан ял өгөх хэрэгтэй тэгээд дээд шүүх дээр эцэг нь бас аргалах бэз.Дээд шатны шүүхийн шүүгч нар хэр хахууль бие биедээ өгөх бол гэдэг нь сонин байна

Зочин
3 жилийн өмнө
103.57.95.208

Sarangerel yaj medeh ve dee, tuslah nertei hunii guilhaar orj irsen garuud n l ingej hunii tolgoi tsusdaj bgaa um.

Зочин
3 жилийн өмнө
202.21.108.136

Хатан ээж миньдээ хахаж үхэүвийдээ

zochin
3 жилийн өмнө
202.9.40.24

Ulsiin mungiig bieiin buh gazartaa shahuulsan.hel am n ch duldraa bolj guitssen.Uon buhel buten ulsiin said hiih n bautugai huniig Gatan avhai bolgood taarsan taar shuudainuud.Bugdiig shorond hii.Munge ideegui hun bhgui.Buzar avgai tetgevertee garch zailaach.

зочин
3 жилийн өмнө
202.179.21.223

Хууль бус үйл ажиллагаа явуулаад байхад МОНГОЛ УЛС яаж хөгжих вэ тэр дундаа эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус хүнээр удирдуулаад сарангэрэлийн ЭМЯ-нд тавьсан албан тушаалтнууд нь ийм увайгүй үйлдэл авилга, албан тушаал, төрд байж боломгүй ёс зүйгүй үилдэл гаргаж байгаа нь сарангэрэл хэн бэ гэдгээ л харуулж бна даа ичиж амьдар даа

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.27

Манай төр дандаа жараөхай барьж шоу хийх юм даа. Тул загсаа бариач

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.26

Хүрэлсүхтэй муудалцаж дээ

Иргэн
3 жилийн өмнө
192.82.91.90

Хатан ээжийг баривал хаан аавын хамаг булхай бас илрэх бусуу.

Зочин
3 жилийн өмнө
64.119.26.206

Зөв новшнуудыг томроод дуудсан цагт ирэхгүй бол шоронд хатаагаад өг

Зочин
3 жилийн өмнө
202.21.108.59

"Тусгай зөвшөөрөл" бол тэр чигээрээ хээл хахууль ш дээ!!!

Иргэн
3 жилийн өмнө
66.181.161.73

Албан тушаал эрх мэдлээ их, бага хэмээгээр ашигласан бол, авлигатай холбогдсон бол ямар ч аврал байхгүй тэр хорих ялаа аваад улсыг хохиролгүй болгох хэрэгтэй. Тэр энэ гэж ар өврийн хаалга ярилгүй шударга арга хэмжээ авдаг. бол манай улс хөгжинө. Тэгж чадаргүй бол шүүгч та хэн ч байсан хийсэн шударга бусынхаа хэргийг эдлэх л болно.

Зочин
3 жилийн өмнө
119.197.176.194

ЭМЯ ны тусгай зөвшөөрөл ном журмаараа явж байхад нь Сарангэрэл авхай сайд болонгуутаа комиссыг эрх мэдэлдээ авч Цогтбаатарыг авчран даргаар тавьж өөрийнхөө туслах Болорчимэг гээд ямарч боловсролгүй эмэгтэйг эм хангамжийн зөвшөөрөл хариуцсан ахлахаар томилсноос ийм зүйл гарсандаа

зочин
3 жилийн өмнө
64.119.17.157

Энэ. авилгал. зөвхөн. өнгөц. хэсэг. жаахан жараахай. жижигхэн. өртөөд. дуусаа. Цааш. гүн. орвол. сүлжээ. тэр. чигтээ сүйрнэ. Ард. түмэний. нийтийн. ухамсар. нэгдвэл илэрүүлнэ. Зардал. өсөөд. бидний. идэх хоол. үнэ. өсөөд. байна. шүү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.11

Сарангэрнлийг шалгах хэрэгтэйтэй дээ.

Багш
3 жилийн өмнө
202.126.89.148

Яасан болхи бичээч вэ, бөөн болох, болох, болох ...

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.10

Яам тасгийнхан байж боломгүй үйлдэл гэдгийг хэн хүнгүй ойлгож амьдраасай. Энэ хүмүүс хариуцлагаа хүлээх хэрэгтэй.

БОАЖЯ
3 жилийн өмнө
66.181.161.71

сайн бна

зочин
3 жилийн өмнө
66.181.161.71

БОАЖЯ бгаа хүүгийхэн нз бас өөрийнхөн гар хөл болсон ТЗУГ дарга Э.Болормаа ХХэлтсийн дарга Д. хэрлэнчимэг Х. номин гээд хүмүүсийг яагаад шалгахгүй бган

иргэд
3 жилийн өмнө
103.57.92.39

Хуулиа эрхэмлэн хүндэтгэж ажиллах нь чухал,шаардлагатай бол туслахыгш нь байтугай Сарангэрэлийг ч цагдан хорьж болох шүүдээ

Zochin
3 жилийн өмнө
66.181.161.14

Bolorchimeg deer uil tamaa idej bilee. Burhan mine. Aimshigtai medrel muutai huuhen burhan mine. Yag jijig jijig shaltag gargaad bdg bolohoor orood shaardsan bichig barimtiig n martahgvin tuld utsaaraa record hiicheed terniihee daguu ymaa beldej ochdog bailaa.

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.86

Туслах нь хөдөөний халтар юм байсан юм. Төрөо арилжсан аятай болчихсон байсан. Хахуулийн мөнгөар өнгө ороод байж ээ. Хатан ижийн оролцоогүй байна гэж байхгүй байх аа.

Зочин
3 жилийн өмнө
103.26.195.221

Сарангэрэлийг шалга монголчуудыг халдварт тахлын өмнө өвдөг сөхрүүлсэн хар тахлын өмнө зөнд нь хаясан хүн,хар тахлын үхлийн өмнө өгсөн хүн хайр найргүй ард иргэдийг хаясан хүн бол САРАНГЭРЭЛ монголчууд бид үнэхээр үхэх сэхэх,орших эс оршихын эрмэг дээр ирсэн.Бидэнд хамгийн аймшигтай хар тарлын үхлийн хүнд ачааг үүрүүлсэн сэтгэлгүй муухай САРАНГЭРЭЛД монголын аод түмэн үр хүүхдүүдийнхаа хамт эх орныхоо хамт гаслантайгаар ГОМДОЛТОЙ БАЙНА. ЯАГААД ЯАГААД ЯАГААД САРАНГЭРЭЛ ЭЭЭЭЭЭЭЭ

zovhin
3 жилийн өмнө
202.126.89.176

er ni bol said, turiin nariin dargiinhaa ch umuu daramtaar l ajiltaigaa tsalintaigaa uldehiin tuld daramtluulj, daramtluulj l hiisen baigaa shdee. said, turiin nariin ni tanil taltai araa daana geed l amaar bol tomorch baigaad l daramtlaa bizdee. tuunees buruu zuild saidaas, dargaas davj erh medeltei baidag, tom tolgoitoi baidag ajiltnuud hezeech baidaggui. ajliin bairnii daramt gej hetsuu dee daanch hetsuu. nam lam dagasan tetgevriin avgai naraa l turuus, turiin mungunuus salgah heregtei dee. tatvar tulugchdiin munguur ulsiin munguur huviin asuudlaa shiiddeg hen be ted.

Irgen
3 жилийн өмнө
103.212.117.170

Ene hatan ijiig segsereed uzvel ch ih yum garna da

хамт хорь
3 жилийн өмнө
192.82.80.245

Энэ авгайг хамтад нь хорь писда авгай монголын ард түмэнд асар их гай тарьсан мал авгай

Ц, Б р
3 жилийн өмнө
103.229.123.78

Битгийл замхарчихаасай билээ. Шүүх үнэний талд байдаг нь үнэн бол хуулийнхаа дагуу л шийдэх байх даа. МОНГОЛЫН ТӨРийг ч самарч дууслаа л даа. ҮНЭХЭЭР ГУТАМШИГ.

Би
3 жилийн өмнө
95.181.233.13

НҮБ яагаад авилгалд шалгагдаж байгаа хүнийг ава? Ажлын өргөдөл бөглөхөд гэмт хэрэгт шалгагдаж байгаа юу гэсэн асуулт байдаг. Худлаа хариулсан гэсэн үг..

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.209

Сарангэрэлийн үед 8 саяар эмчилж байсан ийм хулгайчууд ёстой өөдгүй дайны үед хамгын түрүүнд эх орноосоо урвах хүмүүс .

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.209

Одоо л оюкыг харжил байя хүний өөрийгүй тэмцэнэ гээд гуцаад байсан

Зоригт
3 жилийн өмнө
66.181.161.55

Сарангэрэлээс туршлага авсан байлгүй дээ. Хатан ижийг хамт шалга

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.97

Сарангэрэл сайдын албан тушаал хашиж байхдаа энэ бүх хэргийг өөгшүүлж ковидыг 8 саяар эмчилсэн гэж төсвөөс хэдэн тэрбум төгрөг гаргуулж байсан бол одоо ковид үнэгүйдэж ард түмэн гэртээ 70-100000төг хувиасаа гаргаад 10 хоног болсон бол та одоо зүгээр гэж өрх нь бичиг хийж өгөөд явж байгаа байдал дээр дүгнэлт хийж хариуцлага тооцох болоогүй юу

Авлигачид сөнтүгэй
3 жилийн өмнө
185.220.100.242

намынхаа авлигачидтай тэмцэхээс эхлэх гэдэг чинь энэ шүү дээ ард түмний хөрөнгөөр баяжиж байгаа новшнуудад өршөөл байхгүй шүү алаад өг

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.30

Сарангэрэл хүүхдээ худалдан авахын даргаар томилчихсон одоо Байгаль орчны яамны бүх тендер зөвшөөрөл авч байгаа биз дээ!!! Яасан ч дуусашгүй шунал вэ!

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.30

Хүрэлсүх гуай одоо болино ийм шившигт нөхдөөр тойруулаад 6 жилээсээ өмнө буу буу

зочин
3 жилийн өмнө
122.201.24.92

цогтбаатар гэж УИХ-ийн гишүүн Бямбацогтын зүтгүүлж дарга болгосон төрд ажиллаж үзээгүй шар залуу дарга болнгуутаа том мотортой би бүхнийг чадна бүгдийг ч иднэ гэж бяр нь амтагдаж явсан байх шүүзалуу

Зочин
3 жилийн өмнө
66.181.178.234

ЭМЯаманд бугшсан хүнд суртлыг таслан зогсоож арга хэмжээ тооцох хь зөв шударгаар шийдэхийг хүсье

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.