СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-06

Аврагчид 2333 удаагийн дуудлагаар 2455 хүний амь насыг авран хамгаалжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Он гарсаар улсын хэмжээнд эхний 7 сарын байдлаар 2333 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 991 хүн амь насаа алдаж, 150476 хүн гэмтэж /өвчилж/, 16.4 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.

Дээрх гамшиг, аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2455 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 56.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.9 тэрбум төгрөг зарцуулсан байна.


Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын төрлөөр нь задлан өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймэр 29.8 хувиар буурч, газар хөдлөлт 7.9 дахин өссөн үзүүлэлттэй байна.


Тээврийн хэрэгслийн осол

Тээврийн хэрэгслийн ослын 42 дуудлагаар ажиллаж, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 23 хүнийг аварч, 19 цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нас баралт

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 дахин өссөн байна. Үүний 819 буюу 83 хувь нь коронавируст халдварын шалтгаант нас баралт байна.

Насны бүлгээр авч үзвэл 37 хувийг 36-64 нас, 32 хувийг 18-35 нас, 19 хувийг 6-17 нас, 6 хувийг 0-5 насны хүүхэд, 4 хувийг 65 түүнээс дээш насны иргэд тус тус эзэлж байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоогоор 1-рт Улаанбаатар хот, 2-рт Сэлэнгэ аймаг, 3-рт Дундговь аймаг орж байгаа боловч тухайн орон нутгийн 100000 хүн амд ногдох нас баралтаар 1-рт Дундговь аймаг, 2-рт Сэлэнгэ аймаг, 3-рт Баян-Өлгий аймаг орж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.