СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-08-06

Үндэсний бөхийн барилдаанууд зохиогдож эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Засгийн газрын өгсөн чиглэл, УОК-ын шийдвэрээр гадаа талбайн спортын арга хэмжээ, тэмцээн уралдааныг үзэгчгүй, халдвар хамгааллын дэглэм дор, холбогдох хүмүүсийн зөвшөөрлөөр зохион байгуулахаар болсон.

Ингэхдээ аймгийн баяр наадмын 128 бөхийн барилдааныг нэг өдөрт багтаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. 

-Хүй Долоон худагт улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан – Наймдугаар сарын 16-наас 17-ны өдрүүдэд болно. 

-Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан – Наймдугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд,

-Сонгинохайрхан дүүрэгт шилдэг сумын заан цолтой 64 бөхийн барилдаан – Наймдугаар сарын 28-ны өдөр

- Өнөөдөр/2021.08.06/ Ховд аймагт аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болж байгаа ажээ. 

Эдгээр барилдаануудад МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн энэ оны хурлаар батлагдсан “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д орсон өөрчлөлтүүдийн баримтлах аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.