СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-05

🔴 LIVE: П.Цэрэнням: Олон Улсын шуудан илгээмжтэй холбоотой гомдол ирсэн тохиолдолд 3-5 хоногт шийдвэрлэхээр ажилладаг

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

БНТУ-аас онлайнаар бараа захиалдаг иргэд 40-50 тэрбум төгрөгөөрөө хохирч байгаа талаараа мэдээлэл хийсэн. Уг асуудалтай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэннямаас олон улсын ачаа тээвэр гацаж, иргэд хохирсон асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэж байгааг тодрууллаа.

ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэнням:

Тэгсэн атлаа тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг компани юм байна гэж би ойлгосон. Сүүлд үед дэлхий дахинд цахим худалдаагаар бараа бүтээгдэхүүн захиалаад, түүнийгээ шуудангаар дамжуулан авах үйлчилгээ эрс нэмэгдэж байгаа. . Мөн замдаа шуудан илгээмж алдагдах, төөрөх явдал ихэссэн. Энэ төрлийн гомдлыг манай байгууллага хүлээн авч шалгаж шийдвэрлэдэг байгаа. Гэхдээ “Гэрээт ложистик” ХХК-тай холбоотой ямар ч гомдол мэдээлэл одоогоор манайд ирээгүй байна. Хэрэглэгч манайд гомдлоо гаргасан тохиолдолд бид хуульд заасны дагуу нягталж шалгана.

Шуудангийн чиглэлийн үйлчилгээ эрхлэх гэж буй аливаа байгууллага манайхаас заавал зөвшөөрөл авах ёстой. Тухайлбал, Турк Улсаас ачаа бараа тээвэрлэх тусгай зөвшөөрөл гурван компани өнөөдөр хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр компаниудтай холбоотой ямар ч гомдол мэдээлэл ирээгүй.

Шуудан илгээмж нь өөрөө маш нарийн стандарт, дүрэм журмын дагуу ажиллах ёстой. Тээвэр зуучийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага нь Төмөр зам, МИАТ зэрэг компаниудаас зөвшөөрлөө авдаг.

Монголчууд олноор амьдарч байгаа Солонгос, Америк зэрэг орнуудаас шуудан илгээмж оруулдаг цөөнгүй компани бий. Тухайн компаниудыг бид жилдээ 2 удаа шалгадаг. .

Манайд илгээмж удлаа гэдэг гомдол цөөнгүй ирдэг. Ачаа бараа монгол руу тээвэрлэгдэх явцдаа агаараар, усан болон галт тэргээр машинаар дамжиж орж ирдэг. Үүнээс үүдэлтэй удаашрал байдгийг иргэд ойлгох ёстой. Манайд иргэд гомдол гаргасан тохиолдолд хэрэглэгчийн гомдлыг ажлын 3-5 хоногт шийдвэрлэхээр ажилладаг. Олон Улсын тээвэртэй холбоотой гомдлыг шийдвэрлэхэд тодорхой хугацаа ордог. АНУ руу явуулсан илгээмж замдаа алдагдсан гомдлыг шийдвэрлэхэд нэг сарын хугацаа орсон.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

T.Bat-Erdene
2 жилийн өмнө
203.91.117.8

Sain baina uu? Ene onii 02.26.-nii odor MIAT-iin ongotsoor Turkeer damjin Switzerland hyrgegdeh baisan minii 20 kg.shuudan or tas alga bolood odiig hyrlee.Mongol shuudan,MIAT 2 neg neg nyryygee buruuug chiheed suuldee MIAT tanai shuudang Frantsiin nisehiin aguulahaas oluulah gej odor bolgon asuuj suraglaad yr dyngyi gej olon sar bolloo.Yamar utas, hayagaar asuuj suraglaj baigaag n olon udaa shaardsanii yr huuramch ajillagaagy ytas ,hayag boloh n todorhoi bson Yagaad ch TURKER tranzit hiih baisan shuudan Frantsad ochoob alga boldog um be? Nadtai adilhan zovlontoi Turk, Ausrali uruu shuudan yavuulaad jil bolj baigaa , Frans uruu 3 sard yavuulaad odoo hytel suraggui bolson shuudangiin asuudaltai olon hun bna.Shuudangiin ajiltan 20kg. achaa hyrgsh yilchilgeenii tolbor 886800 tog.bolon 20kg.achaanii ortgiig 70$ tootsoj tolno geed bi zovshooroogyi. Och tochnoon chiregdel bolj deerem hiij baigaa ayatai um bolj bna.Hyyhdyydiin hyvtsas n bagadalaa yamar hariytslagagyi bna.Olon ulsiin shuudan holboogoor suraglaad og gej zondoo l gyilaa. Ene asuudaliig mini shiidej ogon gej aidaj bna.

Terbishiin Bat-Erdene
2 жилийн өмнө
203.91.117.8

Sain baina yy? Bi ene oni 02.24.-nii odorMIAT-iin ongotsoor Turkeer damjin Switzerland uruu hyrgegdeh baisan 20kg. byhii shuudan maan or tas alga bolson bna. CP310372101MNEne asuudliig shidverlej ogon yy.

Terbishiin Bat-Erdene
2 жилийн өмнө
203.91.117.8

Sain baina yy? Bi ene oni 02.24.-nii odorMIAT-iin ongotsoor Turkeer damjin Switzerland uruu hyrgegdeh baisan 20kg. byhii shuudan maan or tas alga bolson bna. CP310372101MNEne asuudliig shidverlej ogon yy.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.