Бүгд найрамдах Турк Улсаас ачаа бараа ачуулсан иргэд 40-50 тэрбум төгрөгөөр хохирч буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Туркээс ачаа бараа оруулдаг иргэн н.Уугантамир:
Турк улсын Истанбул хотод ажиллаж амьдардаг хүмүүс өнгөрсөн жилээс эхлэн онлайн худалдаанд идэвхтэй оролцох болсон. Коронавирусийн тархалт монголд бүртгэгдсэнээс үүдэлтэйгээр Алтанбулагийн хилийг 2020 оны арваннэгдүгээр сард хаасан учраас Туркээс бараа татан оруулах ажлаа бид түр зогсоосон юм. Бид нэг кг ачааг галт тэргээр тээвэрлэхдээ 2.5 ам.долларыг төлдөг байсан. Гэтэл “Гэрээт ложистик” гэх компани Туркээс ачаа барааг Монгол руу далайн тээвэр ашиглан хямд зардлаар оруулж өгье. Нэг кг ачааг 1 ам.доллараар тээвэрлэе гэж бидэнд хэлсэн. Тус компаниар бараагаа тээвэрлүүлж болно гэдгийг Турк дэх консулын газраас бидэнд зөвшөөрсөн.
Зөвхөн би л гэхэд 2.5 тонн жинтэй, 880 сая гаруй төгрөгийн ачаа барааны захиалгыг иргэдээс авч монгол руу ачуулсан. Гэтэл 2020 оны арванхоёрдугаар сард Туркээс Монгол руу явуулсан ачаагаа авч чадахгүй найман сар болж байна. Тэр ачаа бараа маань хаана байгаа нь мэдэгдэхгүй сураггүй болчихлоо. Үүнээс үүдэн онлайн худалдаагаар бариа захиалсан хүмүүс маань бидэнд итгэхээ больж, зуучлах үйлчилгээ явуулдаг бид хэд залилагч болж хувирлаа.
Бид ганцхан компанийн буруутай үйл ажиллагаанаас болж гэмт хэрэгтэн болохдоо тулж байна. Бидэнд бараа захиалсан хүмүүс захиалсан барааныхаа төлбөрийг буцааж авмаар байна гэж надаас нэхэж шаарддаг боллоо. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг Засгийн газраас шаардаж, бас хүсэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zub yrila Batmunhiig xurdan narin xorix xeregte bnaa Türk'ün tsagdaad xandaad uguuch
Энэ олон удаагын,мөн олон хүмүүс яагаад тэр батмөнх гэдэг залууд ер арга хэмжээ авахгүй,асуудлаа шийдүүлэхгүй өдий болтол яваад байгааг нь ойлгохгүй юм.батмөнхтэй холбоотой хамсаатангууд нь бас зөндөө байгаа шүү дээ яагаад тэд нарыг ч бас шалгахгүй яваад байгааг мэдэхгүй юм.цуг ачаа таталцсан хажууд нь хамтардаг эрэгтэй,эмэгтэй улсууд байсан даа.шалгаач.