СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-08-05

LIVE: Б.Пүрэвдагва: УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах журмыг Бага хурлаараа хэлэлцэн баталлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

МАН өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд Бага хурлаа хуралдууллаа. Уг хурлаар ямар асуудал хэлэлцсэнийг хүргэе.

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва:

МАН-ын ээлжит бага хурал өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, тун удахгүй болох УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай асуудал,

Хоёрдугаарт, нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрийг тодруулах, дүн гаргах журмыг баталлаа.

Тухайн хоёр тойрогт нэр дэвших хүмүүсийг тодруулахдаа социологийн судалгаа, тухайн тойргийн анхан шатны хорооны гишүүдийн санал, намын гишүүдийн саналыг харгалзан үзэх зэрэг олон заалтуудтай журмыг баталлаа. Хуулийн хугацаа нь есдүгээр сарын 01-ний өдөр учраас тухайн өдөр намын бага хурлаа дахин зарлаж, УИХ-ын 18, 28-р тойрогт нэр дэвших хүмүүсээ тодруулна.

Харин энэ удаагийн хурлаар Намын их хурлын товыг тогтоох асуудлыг огт хэлэлцээгүй. Бага хурлын эхэнд МАН-ын дарга  Л.Оюун-Эрдэнэ улс орны нөхцөл байдлын талаар үг хэлсэн.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.