Замын-Үүд дэх гаалийн газраас Мэргэжлийн хяналт, Гааль, Боомтын зөвлөл, Хил хамгаалах ерөнхий газар хамтран үлдсэн 30,000 тонн ачааг татаж авахад тулгарч байгаа асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ хүрээнд өнөөдрөөс буюу наймдугаар сарын 5-ны өдрөөс тээврийн жолооч нартай хариуцлагын гэрээг байгуулж, дараалалд байгаа БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хүртэлх тээврийн хэрэгслийн хөлсийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тогтооноод байгаа бол тухайн жолооч зөвшөөрч гэрээ байгуулсан тохиолдолд хариуцлагын гэрээ байгуулах юм байна. Ийнхүү өнөөдрөөс эхний 90 автомашиныг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байгааг хэллээ.
Энэхүү үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллага хяналт тавьж байгаа бол Эрээн Улаанбаатарын зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлсэн тохиолдолд Замын-Үүд сумын тагнуулын байгууллагын 70527305 гэсэн утсаар иргэд мэдээлэл өгч болно.
Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвөөс улс хоорондын Б зөвшөөрлийг олгохгүй байх хүртэлх арга хэмжээ зургаан сар буюу түүнээс дээш хүртэлх хугацаагаар авахаар зохицуулагджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.