Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас дүүргийнхээ 140 гаруй мянган иргэдийн амар тайван байдал, эрүүл мэндийн төлөө Нийслэлийн төдийгүй Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр нэгдсэн эмнэлэг барих ажлыг эхлүүлж, шавыг тавилаа.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга ашиглалтад орсноор тус дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж мэдэгдэхүйч сайжирч, жилдээ 31 мянга гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм байна.
Дүүргийн төсвийн хөрөнгөөр баригдаж эрүүл мэндийн төв 220 орны хүчин чадалтай, 5 давхар, давхар тус бүр нь 3000 мкв бүхий талбайтай, дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмнэлэг болох юм. Мөн тус эрүүл мэндийн төвийн дэргэд 12.5 мянган мкв туслах обекттой, 500 мкв талбай бүхий авто зогсоолтой байх бөгөөд 2023 оны тавдугаар сард бүрэн ашиглалтад орох юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.