Улаанбаатар хотыг бүрхээд буй саарал утаа ОХУ-ын Сибирийн түймрийн утаа гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Энэ утаа нь хойноос чиглэлтэй наашилж байгаа тул өчигдөр /2021.08.04/-өөс манай орны хойд хэсгийн нутаг, тэр дундаа Дархан, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар орчмоор улам өтгөрөх болжээ.
Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй маш хуурай зун болж байгаагаас ийнхүү түймэр ихээр гарч байгаа бөгөөд зургаадугаар сараас хойш 210 гаруй удаагийн түймэр гарч, 800.000 га газар нутаг түймэр өртжээ.
Уг түймэрт одоогийн байдлаар 5500 булга, 2700 буга, 1500 хандгай, 300 баавгай өртөж, 800.000 га ой устсан гэсэн тооцоолол гаргажээ.
Эх сурвалж: https://www.theguardian.com/world/2021/jul/14/siberia-wildfires-russia-army-planes-and-thousands-of-firefighters-battle-blazes
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.