Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд Архангай аймагт ажиллаж, аймгийн онцгой комиссын гишүүд болон сумдын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нартай цахим хурал хийлээ. Хурлаар цар тахлын үеийн Аймгийн Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж буй ажил, хариу арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, эрүүл мэндийн ажилтан, алба хаагчдын саналыг сонслоо.
Хурлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 33 нэр төрлийн тоног төхөөрөмжийн батламж гардуулан өгсөн юм. Мөн яаралтай түргэн тусламжийн хоёр ширхэг пургон автомашин шийдвэрлэж өгнө гэв. Мөн Архангай аймагт хуваарилагдаж буй тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл болох хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур, дуслын автомат шахуурга, тариурын автомат шахуурга, оношилгооны дуран, дуран ариутгагч, видео ларингскоп зэргийг хүлээлгэн өглөө.
Түүнчлэн хурлын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд" Эрүүл мэндийн яамны зүгээс цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан. Эрүүл мэндийн байгууллагын ажилтан тус бүрт 1,0 сая төгрөг олгохоор шийдвэрлэн, эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхэлсэн" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.