УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10 цагт зарлагджээ. Хуралдаанаар өмнөх чуулган дээр хэлэлцэж байсан суудлуудыг үргэлжлүүлэхийн дээр Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг ч хэлэлцэнэ гэсэн хүлээлт байна.
Харин чуулганы ирц хүрч чуулганаа хуралдуулах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь өнгөрсөн 7 хоногт чуулганы нэгдсэн хуралдааны үеэр нэр бүхий 40 орчим гишүүн бойкот зарлаж, УИХ-ын даргыг албан туушаалаасаа огцортол хуралдаа суухгүй гэж мэдэгдсэн юм.