Цар тахлын үеийн хөл хорионы дэглэмээс шалтгаалан түр хугацаагаар хойшлоод байсан Улсын аварга малчин, саальчин, тариаланч хамт олон болон Алтан төлийн эздэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа Архангай аймгийн ЗДТГ-т боллоо.
Ёслолын үйл ажиллагаанд Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагууд оролцож, шагнал гардууллаа. Ёслолын үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат үг хэлсэн юм.
Тус аймгаас Улсын хошой аварга малчин өрх-1, Улсын аварга саальчин-1, Улсын аварга малчин өрх-10, Алтан тугалын эзэн-3, Алтан хурганы эзэн-5, Алтан унаганы эзэн-1 тус тус тодорчээ.
Улсын хошой аварга малчин өрх: Л.Айлтгүйбаатар, гэргий Б.Энхтуяа /Батцэнгэл/
Улсын аварга саальчин: Б.Батцэнгэл /Булган/
Улсын аварга малчин өрх:
Улсын аварга тариаланч хамт олон: "Бага хангай" ХХК /Төвшрүүлэх/
-Алтан тугалын эзэн: О.Батбилэг /Хотонт/, Ж.Батсайхан /Эрдэнэмандал/, А.Гантулга /Чулуут/
-Алтан хурганы эзэн: С.Энхбат /Хашаат/, П.Эрдэнэбаатар /Цэцэрлэг/, М.Бат-Эрдэнэ /Хашаат/, Ч.Гонгорсүрэн /Батцэнгэл/, Д.Лхагваа /Батцэнгэл/
-Алтан унаганы эзэн: С.Мэндсайхан /Төвшрүүлэх/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.