Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тус тус тохиолдуулан төр захиргааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил үйлсээрээ салбартаа манлайлсан Архангай аймгийн нэр бүхий иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардууллаа.
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болох УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, мөн Архангай аймгийн удирдлагууд оролцож, баяр хүргэлээ.
“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГ” ОДОНГООР
"АЛТАН ГАДАС” ОДОНГООР
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.