- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
ТОСК-ийн захирал, удирдлагууд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан эмзэг бүлгийн иргэдийг түрээсэлж буй орон сууцнаас хөөн гаргаж, улмаар суларсан орон сууцанд нь уг хөтөлбөрт хамрагдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй иргэдийг оруулсан байж болзошгүй асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Уг мэдээллийг дагуу “Хангай хотхон”-ы түрээсийн орон сууцыг дөрвөн жилийн турш түрээсэлж байгаад гэнэт хөөгдөж хохирсон иргэн Б.Үзэм гуай манай редакцтай холбогдож өөрт тохиолдсон зүйлээ олон нийттэй хуваалцахыг хүссэн юм.
"Түрээсийн орон сууц"-аасаа хөөгдсөн хохирогч Б.Үзэм:
Би “Хангай хотхон”-ы Түрээсийн орон сууцанд 2017 онд сугалаагаар шалгарч хоёр өрөө байранд орж байлаа. Тус хотхоны 516-р байранд түүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд түрээсээ сар бүр тогтмол төлж амьдарсан. Би хэдийгээр сар бүр группээс 300,000 төгрөг авдаг байсан хэдий ч өөрийнхөө идэх хоол, өмсөх хувцсаа танан байж түрээсийн төлбөрөө цаг тухай бүрд нь төлсөөр ирсэн. Гэтэл 2020 онд ковидын цар тахалд нэрвэгдсэн хүнд хэцүү үед ТОСК-ийн хүмүүс шалгалт хийж байна гэж дайрч орж ирээд намайг байрнаас минь шууд хөөж гаргасан. Тэгэхдээ түрээсийн орон сууцанд хамрагдсан айл өрхүүдийн хаалганы голыг шууд сольж хөөж байсан. ТОСК-оос зохион байгуулсан тэрхүү ажлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настангууд, эмзэг бүлгийн иргэд маш олноороо орон гэрээсээ хөөгдсөн.
Би түрээсийн төлбөрөө төлөхгүй удаасан хохироосон зүйл байхгүй. Анх байранд орохдоо 850,000 төгрөг төлж, улмаар сар бүр 250,000 төгрөгийн түрээсийг дөрвөн жилийн турш төлсөн. Зөвхөн миний төлсөн нийт төлбөр л гэхэд 13,500,000 орчим төгрөг байгаа. Тэгэхэд ТОСК-ынхан шууд дайрч орж ирээд, таны гэрээг цуцаллаа гэж хэлэнгүүтээ хаалганы голыг сольж, дотор нь байсан эд зүйлсийг маань ачиж аваад явсан. Намайг хөөж гаргангуутаа суларсан байранд маань Тоёота Сай гэдэг хар өнгийн машин унадаг, ганц бие залууг оруулсан байхыг би харж, зургийг нь хүртэл дарж авсан.
ТОСК-ынхан ядарсан хүмүүсийг байрнаас нь хөөж гаргангуутаа суларсан байранд нь хүмүүсийг 2-3 сая төгрөгийн авлига авч оруулдаг гэдэг мэдээлэл байгаа. Би ТОСК-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүйд хандан гомдол гаргах гэсэн боловч тэр хүн огт олдоогүй. Боловсон хүчин нь ч намайг тэр хүнтэй уулзуулаагүй. Миний өргөдөл гомдолд ямарч хариу өгөөгүй.
Хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг давхаргынхныг журам зөрчсөн гэж үзэн байрнаас нь хөөж, гудамжинд гаргахдаа тэд огт өрөвдөөгүй. Монголын том дарга нар өөрсдөө хууль журмыг зөрчихийн дээдээр зөрчдөг мөртлөө жирийн ядарсан иргэдээ журмын ганц нэг заалт зөрчсөн хэмээн буруутгаж гудамжинд гаргасанд гомдож явдаг. Маш олон хөгшчүүл хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон гэргүй болчихлоо, түрээсийн сууцнаасаа хөөгдчихлөө хэмээн уйлж явахыг би харсан.
ТОСК-ынхан ядарсан иргэдийг түрээсийн орон сууцнаас нь хөөж гаргангуутаа өөрсдийн танил талынхныгаа тухайн орон сууцанд оруулж эзэгнэсэн гэж би боддог.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Малаа бэлчээргүй болгож малын газрыг аваад Одоо орон гэрийг барьцаа тавьж авхуулсан нь ил болж байна.Зарим нь дахин төлөвлөлт гэж хохирч .Мөнгөө агөад ч орж чадахгүй байна Наймаачид банк бус санхүүгийн байгууллага банктай хамтран луйварын засгийн газар дамнаж Манан үүсгэснээр бензиний дайн зарлаж байна.
Iim l zasag tertei dee, negee huneleg enerengui niigem baiguulj ard olnoo jargaana gesen nam hereg deeree iim uildel hiideg yum
unen bol shalgah l heregtei dee huuli hyanaltiin baiguullaguud
Энэ хүн үнэн ярьж байна. Буянт ухаа-2 хорооллын 1031 тоот байранд амьдардаг нэг сэтгүүлч хүүхнийг тоск-ийн мөнхтуяа гэдэг хүүхэн шууд хөөж гаргаад надаас шөнийн 12:40 болж бхад бэлнээр 3,000,000 төгрөг өваьангуутаа оруулж байсан. Цаг нь болохоор би бүгдийг нь ярина гэж боддог
Yaagad huusun gedegn bairnii une km ussunuus shaltgaalsan gej sonsson. Ene humuus huleen zuvshuuruugui uchir iim uildel bolson
Арай үгүй байлгүй дээ..итгэхэд хэцүү юм!!
Olon huniig anhnaas ni ingek gatgasanshdee
Худлаа ярьж байна. Наад хүн чинь давхар түрээсэлж журам ноцтой зөрчсөн хүн шүү