СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТОСК-ийн захирал, удирдлагуудыг “Түрээсийн орон сууц”-тай холбоотой асуудлаар АТГ-аас шалгана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж, хандах үр хүүхэдгүй ахмад настан, бүтэн өнчин хүүхэд, залуучууд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр орон гэргүй болсон айл өрх, ажил амьдралын гараагаа эхэлж байгаа залуу гэр бүл, төв суурин газарт түр хугацаагаар ирж ажиллаж, суралцаж байгаа оюутан, залуусын түр амьдрах орон байрны асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Уг хөтөлбөрийн хүрээнд Буянт-Ухаа 2 хороолол, Архангайн 120, Сэлэнгийн Зүүн Хараагийн 126, Дархан-Уул аймгийн 189, Хэнтий аймгийн 120, Ховд аймгийн 120, Увс аймгийн 105, Улаанбаатар хотод Хангай хотхоны 228 айлын орон сууцанд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй “Зорилтод бүлэг”-ийн иргэдийн материалыг  2016 оны 3-р сард, 2016 оны  8-р сард болон 2017 оны 5-р сард тус тус хүлээн авч зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх ажлыг хийж байв.

Гэвч ТОСК-ийн Дэд захирал Т.Заяа, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзаяа, Санхүүгийн хэлтсийн дарга С.Ерөөлт, ахлах нягтлан бодогч О.Мөнхтуяа нар үгсэж, 2020 оны 02 дугаар сарын 13 өдрийн А/17 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалыг Гүйцэтгэх захирал асан Ж.Хичээнгүйгээр гаргуулж “Буянт-Ухаа 2” хорооллын 560 айл, Хангай хотхоны 228 айл, орон нутагт байгаа түрээсийн орон сууцанд шалгалт оруулж байна гэх нэрийдлээр зорилтот бүлгийн маш олон айл өрхийг түрээслэж байсан орон сууцнаас нь хөөж гаргажээ.

"Түрээсийн орон сууц"-аас зорилтот бүлгийнхнийг хөөж гаргах ажлын хэсгийг байгуулсан тушаал

Хамгийн ноцтой нь түрээсэлж байсан орон сууцнаас нь зорилтот бүлгийн иргэдийг  хомроглон хөөж гаргамагцаа суларсан орон сууцанд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж ямарч шалгуургүй иргэдээс хахуул авч оруулсан байж болзошгүй асуудлыг АТГ-аас шалгахаар болжээ.

Тухайлбал, Буянт –Ухаа 2 хорооллын 1001-13, 1001-21, 1015-05 1012-37, 1027-02, 1025-07, 1009-54, 1014-37, 1010-25, 1009-02 айлуудыг хөөж гаргамагцаа оронд нь зорилтот бүлэгт үл хамаарах иргэдийг албан тушаалаа ашиглаж Дэд захирал асан Т.Заяа, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзаяа, Санхүүгийн хэлтсийн дарга С.Ерөөлт, ахлах нягтлан бодогч О.Мөнхтуяа нар оруулсан байж болзошгүй гэдэг мэдээллийг эх сурвалж өглөө.

Бидэнд ирсэн мэдээллээр ТОСК-ийн гүйцэтгэх захирал асан Ж.Хичээнгүйгийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдаад байсан 60 гаруй өрхийг хөөж гаргамагцаа түүний оронд зорилтот бүлэгт үл хамаарах айл өрхүүдийг оруулсан байж болзошгүй байна.

Бид энэ асуудлыг цааш нь үргэлжлүүлэн мэдээлэх бөгөөд “Түрээсийн орон сууц”-аасаа хууль бусаар хөөгдөж хохирсон иргэдийг манай редакцын 7766-1111 дугаарын утсанд холбогдохыг хүсэж байна. Бид мэдээллийг чанд нууцлах болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (18)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.21.117.164

ийм л хогийн хулгайчууд шүүдээ сайн шалгах хэрэгтэй

Зочин
3 жилийн өмнө
59.15.167.51

Хичээнгүй гэж уул нь мундаг хүний удам шүү дээ Жасрай сайдын ач хүүн шүү дээ

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.215

За зөв дөө олон жил бугшсан авилгалын асуудал даа. 4-8 айлын орон сууц гэдэг төслийн хүрээнд иргэдээс төлсөн төлбөрийг өөрийн дансаараа нэг мэргэжилтэн нь аваад шалгагдаж байгаа ч гэлүү шоронд орсон ч гэлүү энэ ТОСК гэж бөөн авилгалын байгууллага байнаа.

Зочин
3 жилийн өмнө
106.128.184.197

хөтөлбөрь оруулж өгч хамрагдах хүсэлтэй хүмүүсээс дор хаяж 6-10say tug niu hahuul avch mungutui humuusd bair olgodog suljee ch bas baina lee shuu !!!! shalgaarai

zochin
3 жилийн өмнө
88.156.138.33

erh medel shunaldaa boglogdson alban tushaaaltang azilaas helj shuuhed oh ni zob.erni ene oron Curuś haricdag ulsiig mash sain shalgah heregtei.bainga yarihaas arga hemzee ogt abdaggyi

Zochin
3 жилийн өмнө
64.119.29.217

2017, 2018 onoos ehleed Tureesiin bairand orson esvel bair hudaldaj avsan humuusiig neg burchlen shalgaval ch mon tesrelt bolno doo. Bugd avilgal ogch orson geed am damjaad yaridag yum bilee dee. Odoo ch neg shalgaj tsegtsleh tsag ni bolson bhaa. Arai l daam bsan yum ene TOSK-iin heden nuhduud.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.1

Сайхан өвөөгийн нэрийг хугалах хэрэггүй дээ. Жасрай гуай чинь зарчимтай шудрага хүн байсан шүү. Арай үгүй байхаа.

Zochin
3 жилийн өмнө
203.91.115.55

Zuv zuv atg mundag bn

Зочин
3 жилийн өмнө
122.201.22.229

Улсын өмчийг хувийн юм шиг шаах юм даа. Яаж ийм хүмүүстэй төсөл цааш явах бэ дээ.

Zochil zo
3 жилийн өмнө
192.82.67.229

Uguishde ailuud ni ugaasaa hed heden bair avsan ardchilsan namiin nuhduud avad tureeselsen baisniig harin ch ilruulj gereeg tsutsalsan shuudee

zochin
3 жилийн өмнө
64.119.19.56

odoo gvitsetgeh zahiral Batjargal gedeg hvn hentei ch uulzahgvi heniig ch hvleej awahgvi gesen gd bdag yum bn.Zahiral ni bn u gd vvdend ochood utsaar asuuhaar zahiral bn gene.orood ochinguut yaman deer huraltai neg bol tomiloltoor yawsan gj bainga hudlaa helne.Mash tom asuudal bgaa gazar da

zochin
3 жилийн өмнө
64.119.19.56

hvmvvsees baritsa bgoj awsan mungu ni alga bolchihdog sonin l gazar da

zochin
3 жилийн өмнө
64.119.19.56

estoi neg baliar Tockiihon .Batjargal gj zahiraliinh ni ner ugsun urgudul gart ni ochihgvi naaguurni zohitsuuldag tanil talaa oruuldag estoi neg hor bugshsan buzriin gazar da.sain shalgaarai

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.123

1,240 аар анх гэрээ хийсэн яагаад бариад 6 жил болж бгаа байрны метр квадратыг 1,800.000 болгох ямар ч үндэслэлгүй цэвэр луйвар

Зочин
3 жилийн өмнө
64.119.18.155

Улсын газар дээр барилга барьчихаад хамгийн бага өртгөөр тооцож бартер хийх ба зарах ёстой биздээ...Гэтэл хуучны орсон айлуудад үнийг нь нэмж болохгүй шүү дээ‼️

Зочин
3 жилийн өмнө
66.181.184.221

Батжаргал очиж байж харин ч нэг жоохон цэгцэлсэн байх шүү. Хичээнгүй-ийн үед байсан доогуурх хэдэн авилгачин дарга нар нь л бужигнуулдаг юм шиг байгаан. Батжаргал мэддэггүй байхөө зайлуул тэд нарынхаа нарийн мафийн сүлжээг чааваас.

Зочин
3 жилийн өмнө
103.212.117.199

Ховд аймагт бас шалгалтаа оруулаарай

Чоно
2 жилийн өмнө
139.5.217.103

Шалгаад байна л гээд байхын. Яг үнэн шалгаж байна уу? Жинхэнэ зорилтот бүлгийнхэн энэ орон сууцанд хамрагдаж чадахгүй байгаа шүү дээ. 6- 10 сая төгрөг хахууль аваад байгаа үнэн шүү. Энд ажиллаж байгаа хүмүүс олон хүн дамжуулж хахууль авч байгаа шд. Мөнгөтэй хүмүүс л авч байна. Зорилтот бүлгийнхэн ямар мөнгөө өгч орохын.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.