Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын нэр бүхий хоёр гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг УИХ-д гаргахаар болсон гэх мэдээлэл гарах болжээ. Одоогоор ямар хоёр гишүүн гэдэг нь тодорхойгүй байна. Юутай ч хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Уг асуудлаар Улсын Ерөнхий прокурорын газраас тодруулахад тодорхой мэдээлэл өгөөгүй ч үгүйсгэсэнгүй. Хэрэв УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бол Улсын ерөнхий прокурор санал гаргаад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгадаг хуультай юм.
Өмнөх парламентад хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах хүслэт ирүүлж байсан ч чуулганы хуралдаанаар дэмжигдэлгүй үлдэж байсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Gishuun l nertei nolhoos bugd asuudaltai, avliga alban tushaal, idej uusan geel