Хотын захын гэр хороодын хүүхдүүдийн хамран сургах тойрог том учраас 3 ээлжээр хичээллэж, үүнийг дагаад сургалтын чанарт нөлөөлдөг. Тиймээс сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх хэрэгцээ байсаар байна.
Тэгвэл Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалтаар 8-р хорооны Баганат өргөө хороололд 240 хүүхдийн багтаамж бүхий 289-р цэцэрлэг, Харуул-Алтай хотхонд 240 хүүхдийн багтаамжтай 301-р цэцэрлэг баригдаж үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ.
Барилгын насжилт хэтэрсэн, үйл ажиллагаа явуулахад зай талбай хүрэлцээгүй зэрэг асуудлууд тулгарсаар байгаа энэ цаг үед сургуулийн өмнөх боловсролын хүртээмж сургалтад анхаарч, стандартын шаардлага хангасан тохилог орчинд хүүхдүүдийг сургах боломжтой болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.