БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин Монгол Улс руу илгээдэг чингэлгүүд сүүлийн саруудад тус боомтод бөөгнөрөөд байгаа. Тэгвэл Тяньжин боомтоос Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгааг Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос өнөөдөр мэдэгджээ.
Өнөөдрийн байдлаар Тяньжин боомтод Монгол Улс руу ачигдахаар хүлээж байгаа вагон захиалгад орсон 4260 чингэлэг байгаа бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийж байгаа чингэлэг үүнд ороогүй байна.
Тяньжин боомтод тавдугаар сард ирсэн импортын чингэлгүүд бүрэн ачигдаж дуусаагүй ба зургаа, долдугаар сарын чингэлгүүд хүлээгдэж байна. Гэвч чухам ямар шалтгаанаар тээвэрлэлтийг зогсоосон талаар бид тодруулж хүргэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ямар хэцүү юм бээ