СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөвсгөл нууранд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татаж авахад 2 тэрбум төгрөг зарцуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг гарган авах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралджээ.

Хуралдаанаар Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх, эхний ээлжинд 1986 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарах талаар хэлэлжээ. Ингээд

Живсэн Сүхбаатар хөлөг онгоц нь 1956 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, БОР-500 загварын 42 метр урттай, 18 метр өндөр, 300 тонн жинтэй. Хөвсгөл нуурт 50метрийн гүнд, эргээс 15 метр орчмын зайтай байгааг тогтоосон. Монгол Улсын хувьд өмнө ийм том хэмжээний хөлөг татан гаргах аврах ажиллагаа явуулсан туршлагагүй.

Нуурын 50 метрийн гүн нь оролцоогоор 16 давхар байшинтай тэнцэх. Иймд аврагчдын техник хэрэглэлийг судлан бэлтгэх, ОХУ-аас туршлага солилцох, татан авалтын нарийн төлөвлөгөөг гаргаж, бүх талаар хамтран ажиллахаар зүйтэй гэдэгтэй санал нэгджээ. Бэлтгэл ажлыг энэ сардаа хангаж, газар хөлдөхөөс өмнө татан авах ажиллагааг зохион байгуулахаар тогтсон байна. 

Хөвсгөл аймаг нь Монгол орны гадаргын усны нөөцийн 53 хувийг, үүнээс Хөвсгөл нуур дангаараа 96,6 хувийг бүрдүүлдэг. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар тусгасан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (15)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Доржготов
3 жилийн өмнө
66.181.161.89

Сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа!!!

Иргэг
3 жилийн өмнө
202.126.88.230

Мөнгөн дээр ажиллаж , ЦАВЧАА шаах л гэж ...

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.6

Ашиглагдахгүй төмрийн хогийг далайгаас гаргах нь зөв . Гэхдээ арай л ...

zochin
3 жилийн өмнө
66.181.161.37

nuurndaa hewtj bhad yahuu dee

арай шүү
3 жилийн өмнө
103.26.193.22

больж үзээрэй юу яриад байгаа юм ганц амьсгалын апрат авч чадахгүй ганц онош тодруулах төхөөрөмж авч чадахгүй байж юу яриад янз үзээд байгаа юм

Byamba
3 жилийн өмнө
66.181.191.179

Bi tal mongoor ni gargaad ugyoo

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.72

Zow zow amjilt

haha
3 жилийн өмнө
66.181.184.40

odo l gargaj avah talaar bodj ntr 1986onoos hoosh ymr balduusha hiij bsiinbe 35jil

Зочин
3 жилийн өмнө
103.229.123.250

Энэ ямар гай болсон юм өөр юманд мөнгөө зар

Танкаар тат
3 жилийн өмнө
192.82.67.191

Танк аар татаа гарна

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.56

Гаргах нь зөв цэвэр усаа хамгаалах үүднээс.

Ццц
3 жилийн өмнө
192.82.69.141

Балар эртний хуучин онгоц гаргаж ирж музейд тавих гэж байгаамуу. Тэр их мөнгөөрөө шинэ онгоц л аваач дээ

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.58

Benzinii mashinaaa gargahaaa l bod zaluusaa

Төмөрхуяг
3 жилийн өмнө
192.82.80.114

Гаргаж авахгүй бол болохгүй яагаад гэвэл нуурын усанд олон жил болсон түлшний банк задарвал нуурын ус бохирдож ахиж цэнгэг болонгүй, моторын мало, зай хураагуурын хүчил шүлт гээд химтйн бодис усанд аюул үүсгэнэ .

ЗГ ОГЦОР ХҮРЭЛСҮХ ЗАЙЛ!!!
3 жилийн өмнө
202.55.188.107

ӨӨР ХИЙХ АЖИЛ АЛГА УУ??? ХАЙРАН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ!!! АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГООЧ МАХ БЕНЗИНЫ ҮНЭЭ БУУЛГААЧ АРД ТҮМЭН ТУЙЛДАЖ БАЙНА ГЭМТ ХЭРЭГ ИХСЭЖ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ГАЗАР АВАХВИЙДЭЭ!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.