СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-08-03

У.Хүрэлсүх: Оюун ухааны олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдийг Монголын төр засаг үнэлдэг болох ёстой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас медаль хүртсэн Монголын багийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэжээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

“Оюун ухааны олимп гэгддэг Олон улсын олимпиадад ороод амжилт гаргаад ирсэн хүүхдүүдийг Монголын төр засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой. Тийм цаг ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудлаар миний бие зарлиг гаргана” гэжээ.

2021 онд Монголын баг Олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, физикийн олимпиадаас 2 хүрэл, 2 шагналт байр, мэдээлэл зүйн олимпиадаас 1 мөнгө, химийн олимпиадаас 2 мөнгө, 1 хүрэл, 1 шагналт байр, биологийн олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 олимпиадаас 15 медаль, 3 шагналт байр хүртжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Оюун ухаан бол дундардаггүй, харин ундардаг баялаг. Монголчууд оюунлаг ард түмэн” гээд, оюуны спортыг дэмжих, боловсрол, шинжлэх ухаан, инновацийн хөгжлийг шинэ түвшинд гаргах зэргээр нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглахыг зөвлөж, энэ чиглэлээр онцгой анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлэхээ онцолжээ.

Мөн цаашид эх орны өнцөг булан бүрд суралцаж буй хүүхдүүдэд авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг тэгш олгож, өндөр боловсрол эзэмшүүлэх нь боловсролын чанар дээшлэх, улс орны хөгжил дэвшлийг урагшлуулах ач холбогдолтойг тэмдэглэв.

Багш нар сургалтын чанарыг дээшлүүлэх, олон улсын олимпиадад оролцохыг төрөөс бодлогоор дэмжих, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл, боломжоор хангах, бүх хүүхдэд тэгш боломж олгоход түлхүү анхаарснаар дэлхийн түвшинд өрсөлдөх, үнэлэгдэх боломж бүрдэнэ гэдгийг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын сум, дүүрэг бүрээс өндөр хөгжилтэй орны шилдэг их сургуульд сурч болдгийг харуулах зорилготой Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй – 2100 оюутан” хөтөлбөр санаачилсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.179.26.128

ЭНЭ НЭГ ӨЛБИЙСӨН БИЗДАА АМЬД БАЙГАА ЮМ УУ. ЗҮГЭЭР НҮДНЭЭС ДАЛД ОР.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.