СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-08-03

🔴 LIVE: Хүүхдүүд ЭЕШ-даа хэрхэн бэлтгэж байна вэ?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

2021 оны Элсэлтийн ерөнхий шалалт/ЭЕШ/ 08-р сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ онд 40420 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Тэдний нэг төлөөлөл болох 2-р сургуулийн төгсөгч Б.Батбаяраас ЭЕШ-даа хэрхэн бэлтгэж байгаа талаар нь тодрууллаа. 

2-р сургуулийн төгсөгч Б.Батбаяр: 

-Энэ онд хичээлээ тийм ч хангалттай сурч чадаагүй. Цахим хичээл төдийлөн үр дүнтэй биш байсан. Гэхдээ хувийн сургалтаар ЭЕШ-даа бэлтгэж байна. Би хими, биологийн хичээлээр бэлтгэж байна. Эмч болох зорилготой. Манай гэр бүлийнхэн дунд эмч мэргэжилтэй хүмүүс олон байдаг учраас би ч мөн эмч болохоор зорьж байна. 

Өдөрт 4-5 цагийг ЭЕШ-даа бэлтгэхэд зарцуулж байна. Танхимын сургалт л хамгийн үр дүнтэй байгаа учраас хүүхдүүд үлдсэн хугацаандаа боломж гарвал танхимын сургалт авсан нь хэрэгтэй гэж зөвлөмөөр байна...

ЭЕШ 8-р сарын 19-нд, Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.

Үүнд:
-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

-Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/

-Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

ЭЕШ-ын шалгуулагч нь өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байхыг анхааруулж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.