СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-03

🔴 LIVE: ЭЕШ өгөх хүүхдүүдийн суудлын хуваарь шинэчлэгдсэн учир шалгуулагчид хуваариа шинээр авах шаардлага үүсчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Энэ сарын 19-ний өдөр улс орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалт явагдана. ЭЕШ-ын бэлтгэл ажил хэрхэн хийгдэж байгаа, мөн шалгалт өгөх гэж буй төгсөгчид юун дээр анхаарах талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодрууллаа.

Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан Б.Цэрэннадмид:

Элсэлтийн Ерөнхий шалгалтын бэлтгэл ажил ид хийгдээд явагдаж байна. Цар тахлын улмаас өмнө товлосон хуваарийг өөрчилж наймдугаар сарын 19-22-ны хооронд улс орон даяар зохион байгуулахаар болсон. Энэ жилийн ЭЕШ-т 40420 шалгуулагч бүртгүүлсэн. Эдгээр шалгуулагчид маань улсын хэмжээнд 82 байранд шалгалт өгнө.

Элсэлтийн ерөнхий шалгалтын тестийг сурагчдын зөвхөн танхимаар үзсэн хичээлийн хүрээнд боловсруулсан.

Шалгуулагч та бүхэндээ сануулж хэлэхэд суудлын хуваарь өөрчлөгдсөн. Тиймээс шалгуулагчийн булан руугаа орж өөрийнхөө шалгалтын хуваарь, шалгалт өгөх цаг, орох хаалга, ирэх цагаа дахин хараарай хэмээн зөвлөж байна. Шалгалт өгөх хүүхдүүд суудлын хуваарийг заасан цаг минутад ирж шалгалтаа өгөх ёстойг дахин сануулж хэлмээр байна. Шалгалт өгөх хүүхдүүдийн 98 хувь нь одоогоор коронавирусийн вакцины бүрэн тундаа хамрагдсан байгаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.