СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-03

🔴 LIVE: Ачтан эмнэлгийн хашааг нурааж нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

 “Ачтан” эмнэлгийн хашааг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын газраас албадан чөлөөлөх ажлыг өнөөдөр хийлээ. “Ачтан” эмнэлгийн урдуур хоёр урсгалтай 300 метр автозам тавих ажлыг хийх ёстой хэдий ч тус эмнэлэг өндөр хашаа барьснаас үүдэлтэйгээр уг замыг тавьж чадахгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Уг хашааг албадан буулгаж, хоёр эгнээ автозам тавьснаар гуравдугаар эмнэлгийн арын замын ачаалал эрс багасаж, замын түгжрэл бөглөрөл мэдэгдэхүйц хэмжээнд багасна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Нийслэлийн газар зохион байгуулалтын хэлтсийн дарга н.Мөнхбаяр:

“Ачтан” эмнэлэг нь төрийн өмчийн газрыг тодорхой болзолтойгоор эзэмшиж байгаа. Уг газарт нь автозам тавих шаардлага гарсан тул хашаагаа татаач гэдэг шаардлагыг “Ачтан” эмнэлэгт удаа дараа тавьсан боловч өмнөөс ямар нэгэн тайлбар хэлээд хүлээн зөвшөөрөхгүй байсан.

Нийслэлийн төсвөөс уг хашааг буулгаж барихтай холбоотой зардлыг нь төлье гэдэг саналыг 2020, 2021 онд тавьсаар байхад зөвшөөрөөгүй тул арга буюу нийтийн эрх ашгийг хангах зорилгоор нураах ажлыг хийж байна.

Баянгол дүүргийн газрын албаны ахлах мэргэжилтэн н.Батмягмар:

Энэ онд манай дүүрэгт зургаан багц газар чөлөөлөх ажил хийгдэж байгаа. “Ачтан” эмнэлгээс 25 дугаар байр хүртэлх 300 метрийн урттай зам барилгын ажилд хоёр байгууллагын газар өртсөн. Уг газрыг чөлөөлөх шаардлагыг хүлээн аваагүй тул албадан нураах ажлыг өнөөдөр хийж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
103.229.120.84

Zuv uu

Зочин
3 жилийн өмнө
64.119.23.202

Маш зөв ямар ухаантай нь ийм юм санаачилдаг байна аа

Зочин
3 жилийн өмнө
202.131.233.190

зөв зөв

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.