Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд 2021 оны хоёрдугаар сараас эхлэн алдагдал хүлээх болсон. Шатахуун импортлогч ААН-үүд литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээсэн тул үе шаттайгаар үнийг нь нэмсэн. Яагаад үнийг нэмсэн бэ гэхээр шатах тослох материалын салбарт 10 гаруй мянган ажлын байр байдаг. Тэдгээр ажлын байрыг хадгалах, шатахууны хомсдол бий болгохгүй байх зорилгоор үнийг нэмсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.