Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын нэрийг барьж 77800544 дугаараас "Эрхэм..........овогтой..........та.........дүүргийн гэр хорооллын барилгажуулалтын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо. Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтэс" гэсэн зурвасыг тодорхойгүй тооны иргэдэд тараасан байна. Иймд иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж, аливаа хэлбэрийн залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг анхааруулж байна.
Уг асуудлыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст хэрэг бүртгэлийн ажиллагаа нээн, шалгаж байгаа ажээ.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагаа нь Хот, суурин газрыг дахин төлөвлөн барилгажуулах тухай хууль болон дагалдан гарсан журмын дагуу хийгддэг. Дээрх нэр дурдагдсан хэлтэс нь НЗДТГ болон Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт байхгүй юм.
Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, аливаа хэлбэрийн залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ үү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.