Монгол Улсын гавъяат тамирчин М.Анхцэцэг Токио-2021 зуны олимпын хүндийн өргөлтийн 87 кг-ийн жинд улсаа төлөөлөн оролцож байна. Тэрээр өнөөдөр/2021.08.02/ хүндийн өргөлтийн хоёр ч төрөлд хүч сорьж байна.
Тэрээр огцом өргөлтийн төрөлд 110 кг өргөж тавдугаар байранд бичигдсэн. Харин түлхэлттэй өргөлтөөр гурван удаагийн оролдлогоор 142 кг-ийг амжилттай өргөлөө. Ингэснээр нийлбэр дүнгээр тэрээр 252 кг-ын амжилт (110+142 кг) үзүүлээд байна. Харамсалтай нь медалийн тавцанд зогсоход нэг кг дутаж, 4-р байрт жагслаа.
87 кг-ийн төрөлд алтан медалийг Хятадын тамирчин Ван Зоу хүртэж буй бол Эквадорын тамирчин Тамара мөнгөн медаль, Доминикан Улсын тамирчин Саманта хүрэл медаль хүртлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бэлтгэл маш их дутуу байна. Спортоор амжилт гаргая гэвэл эм хүн ядаж гуч хүртлээ хүнтэй суухгүй хүүхэд гаргахгүй байх хэрэгтэй. Спортын карьераа хөөе гэвэл! Нялх биетэй яаж бэлтгэл ханах вэ дээ хөөрхий!