Шатахууны үнэ сүүлийн нэг сарын дотор 600 төгрөгөөр огцом нэмэгдсэнийг эсэргүүцсэн Сүхбаатар дүүргийн иргэд Төрийн ордны баруун хаалган дээр жагсаж, шатахууны үнийг нэн даруй буулга гэсэн шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүллээ.
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх:
Бид 48 цагийн дотор шатахууны үнийг буулгаж, өмнөх үнэд нь хүргэ гэсэн шаардлага тавьж жагсаж байна. Хэрвээ эрх баригчид 48 цагийн дотор бидний шаардлагын хариуг бодитоор өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Сүүлийн нэг сарын дотор шатахууны үнэ хоёр удаа нэмэгдсэн нь иргэдэд маш хүндээр тусаж байна. Энэ талаар иргэдээс маш их гомдол санал надад ирж байна. Ерөнхий сайдын аав шиг, ээж шиг нь хүмүүс бороотой өдрөөр зорьж ирж, шаардлага хүргүүлж байхад өөрөө гарч ирэхгүйгээр нарийн бичгээ, туслахаа явуулж, шаардлагыг авна гэсэнд мөн бид эгдүүцэж байна.
ОХУ-д шатахууны үнэ нэмэгдсэн байж болно. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар цар тахалд нэрвэгдэж, санхүүгийн хямралд орчихоод байгаа иргэдээ бодож үнийг нэмэгдүүлэхгүй байх, барих ажлыг шат дараатай хийх ёстой. Буулгахгүйгээр барахгүй бүр дахиад ч шатахууны үнийг нэмнэ гэсэн мэдээлэл байна. Шатахууны үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний бүх бараа таваарын үнэ дагаад өсчихлөө. Хэрвээ шатахууныхаа үнийг буулгаж чадахгүй байгаа бол зөрүүлээд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой. Ингэхгүй бол энэ ард түмэн туйлдаад дууслаа.
Сүхбаатар дүүргийн иргэн, жагсагч:
Шатахууны үнийн өсөлт ард иргэдэд маш хүндээр тусч байна. Шатахууны үнэ нэмэгдэнгүүт л бүх барааны үнэ дагаад өсчихлөө. Шатахууны үнээ барьж өгөөч хэмээн бид шаардаж жагсаж байна. Хэрвээ манай Ерөнхий сайдад ухаан гэж байгаа бол ард иргэдийнхээ шаардлагыг хүлээн авч зөв шийдэлд хүрэх ёстой. Сонгуульд нэр дэвших болохоороо өчнөөн тэрбумыг босгодог мөртлөө шатахууны үнийг барих болохоор мөнгө босгож чадахгүй байна гэх юм.
Сүхбаатар дүүргийн иргэн, жагсагч:
Шатахууны үнэ огцом нэмэгдсэн нь бидэнд ихээхэн хүндрэл учруулж байна. Засгийн газар шатахууны үнийг тодорхой түвшинд барих ёстой. Тэгэхгүй бол амьдрал үнэхээр хүндэрч байна.
Сүхбаатар дүүргийн иргэн, жагсагч:
Шатахууны үнийн өсөлт ард иргэдэд ихээхэн дарамт болж байна. Би 350 мянган төгрөгийн тэтгэвэр гар дээрээ авдаг хүн. Авсан тэтгэврийнхээ яг талыг нь дэлгүүрт тавьсан өрөндөө өгчихөөд л явж байна. Үлдсэн 100 гаруй мянган төгрөгөөр амьдралаа залгуулах ёстой. Гэтэл шатахууны үнэ гэнэт нэмэгдэхээр өргөн хэрэглээний барааны үнэ дагаж өсөөд нөгөө мөнгөөрөө амьдрах боломжгүйд хүрч байна. Засгийн газар ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх ёстой, мөн шатахууны үнийг барьж байх ёстой.
ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар:
Шатахууны үнэ литр нь 1400 төгрөгөөр орж ирдэг. Үүн дээр шатахуун татах зардал цалин хөлс нэмэгдэхээр 1600 төгрөгөөр л шатахууныг зарах боломж байгаа. Гэтэл 2060 төгрөгөөр өнөөдөр зарж байна. Өнөөдөр монголын төрийн 5000 дарга даамлын унаж буй бандгар жийп, тэдний уудаг цай, кофе, нууц амрагуудыг нь тэрэлж рүү зөөдөг шатахууны зардлыг нь татахад л гурван их наяд төгрөгийг хэмнэх боломжтой. Монголын ард түмэн энэ дарга нарыг тэжээх гэж тамаа идэж байна. Ард түмэн банк биш. Тиймээс шатахууны үнийг буулгахыг шаардаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)