Токио-2020 олимпийн жүдо бөхийг дэлхийн 10 гаруй орны 16 шүүгч дэнсэлж байна. Манай улсаас олимпын зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг жүдо бөхийн тэмцээнийг шүүсэн.
Тэгвэл Олон улсын жүдо бөхийн холбооноос олимп шүүж буй шүүгчдийг эрэмбэлэхэд манай шүүгч Т.Энхцэцэг тэргүүлжээ. Нэг үгээр тэр дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж, шүүгчдийн чансааг ийн тэргүүлж чаджээ. Тэрээр дэлхийн чансааг сүүлийн гурван жил дараалан тэргүүлж байгаа юм.
Шүүгч Т.Энхцэцэг дөрвөн удаа багийн дэлхийн аварга, хоёр удаагийн залуучуудын дэлхийн аварга, нэг удаа өсвөрийн дэлхийн аварга, хоёр удаа Азийн аварга, 30 гаруй гран при, гранд слам, мастерс цуврал тэмцээнүүдийг дэнсэлсэн IJF-ийн шүүгч юм. Мөн дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж байжээ.
Тэрээр Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ олимпийн зэрэглэлийн шүүгч бөгөөд
2017 он Унгар Будапешт дэлхийн аварга,
2018 он Азарбайжан Баку дэлхийн аварга
2019 он Япон Токио дэхийн аварга
2021 он Унгар Будапешт дэлхийн аварга
2017 оны Морокко Маракеш Үнэмлэхүй жингийн дэлхийн аварга болж байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.