"Токио-2020" олимпын наадмын боксын эрэгтэйчүүдийн -57кг жингийн медалийн төлөөх тулаанд шүүгчдийн алдаатай шийдвэрийг эсэргүүцэн монголын тал албан ёсоор гомдол гаргалаа.
Өнөөдөр явагдсан -57кг жингийн медалийн төлөөх тулаанд Монгол улсаас МУГТ Э.Цэндбаатар Оросын олимпын хорооны нэрийн өмнөөс тулалдаж буй Альберт Батыргазиев нарын тулааны шүүлт илт булхайтай явагдсаныг үзэгчид харсан биз ээ. Нэгдүгээр үед манай боксчинд өрсөлдөгчөө 5:0 харьцаагаар хожиж, хоёрдугаар үед 3:2 харьцаагаар хожсон юм. Харин эцсийн гуравдугаар үед 5:0 харьцаагаар хожигдсон ч ялах боломжтой байсан хэдий ч Куба улсын шүүгч Барриентос Мартинез манай тамирчинд найман оноо өгснөөр манай боксчин хожигдол хүлээлээ.
Уг асуудлаар Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч бөгөөд олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг тэмцээнийг зохион байгуулагч болон шүүгчдийн зөвлөлд тус тулааны шүүлтийг дахин нягтлах талаар гомдол гаргасан байна. Боксын тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс гомдлын хариуг өнөөдөртөө багтаан албан ёсоор өгөхөө илэрхийлсэн байна.
Кубын шүүгч манай тамирчинг хожигдуулах болсон үндэслэл нь хагас шигшээ тулаанд Кубын тамирчин Алварез Лазаро Э.Цэндбаатар болон Батыргазиев нарын хожсонтой нь тулалдах юм.
Бичлэгийн эх сурвалж: Онон Батхуяг
Илт давуу ялах байсан юм...энэ чинь л бокс шүү дээ!!!
Цэндбаатарыг Олимпийн аварга болж магадгүй гэж Бадарууган хор найруулсан сураг байна
yu gd shgd bgn bi tegegui shv
Шүүлтийн алдаа орсныг үгүйсгэхгүй. Гэхдээ манайхан медалийн сургаар авчихсан юм шиг эрт сэтгэл ханаж, алдаа гаргаж байна.
Маш сайн бсан шүү дэ тоолуулах цохилт аваагүй .оросий тамир чинь өөрийгөө ялсанд их гайхаад бсан .
Цэндбаатар,Чинзориг 2хоёулаа медаль авах байлаа!Урагшгүй юмаа!!!
Үнэхээр харамсалтай байнаа хариу нь гарсан юм болвуу
Үнэхээр илт давуу байсан харамсалтай байнаа хариу нь гарсан юм болвуу
iim huuramch tsemtseen bolmoopgvi bb