СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-08-01

Н.Энхбаяр өөрийн хүмүүсээ төрийн албанд “шахаж“эхлэв үү

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
2 жилийн өмнө

Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн “МАН-ын бүх шатны удирдах албан тушаалын 30 хувийг авна” гэсэн тохироотойгоор МАХН-аа татан буулгаж, МАН-тай нэгдэх шийдвэрийг гаргасан.

Тэрбээр МАН-ын бүх шатны удирдах албан тушаалд өөрийн итгэмжит хүнээ томилуулахаас гадна, МАН ялалт байгуулсан аймаг сумдын удирдах албан тушаалд өөрийн намын /МАХН-ын угшилтай/ хүмүүсээ тавиулах ажлыг шат дараатай хийж эхэлснийг эх сурвалж мэдээллээ.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргаар МАХН-ын угшилтай З.Азат гэгчийг томилуулахаар яриа хэлцэл хийгдэж эхэлжээ.

Зейнел овогтой Азат нь Цэцээ гүн дэд сургуулийг төгссөн баклавар зэрэгтэй нэгэн аж. Түүнийг 2013 онд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргаар томилуулахаар Баян-Өлгий аймгийн МАХН-аас нэр дэвшүүлсэн хэдий ч тус ажлыг эрхлэх хуулийн шалгуурыг хангахгүй гэдэг үндэслэлээр томилоогүй байдаг.

Харин энэ удаад З.Азат МАХН болон УИХ-ын гишүүн Т.Аубакирын /Т.Аубакирын хүргэн/ дэмжлэгтэйгээр дахин нэр дэвшиж буй учраас Төрийн албаны тухай хуульд заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй хэрнээ тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга  болох магадлал тун өндөр байгаа аж.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”;

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын албан тушаалд онцгой байдлын албанд 15-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан алба хаагчийг томилно” гэх заалтыг З.Азат хангахгүй мөртлөө томилогдох гэж байна гэдгийг эх сурвалж хэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.38

балин хамарт удахгүй төрийн бүх эрхийг авна харж л байгаарай

Доржоо
2 жилийн өмнө
66.181.161.123

Тэгэхээс яахав гэрээ хэлцэл бол гэрээ шүүдээ.

Zochin
2 жилийн өмнө
66.181.191.114

Sejgiin bista vhej dald orkuumaa bvr

Зочин
2 жилийн өмнө
103.57.95.94

Н.Энхбаяр өмнө нь байнга ард түмнээ өмгөөлнө, хамгаална гэж ярьж байсан. Гэтэл албан тушаалд очсоноос хойш түүний дүрс харагдахаа больсон. Энэ хүн бол албан тушаалын төлөө эхнэр хүүхдээ золиослохоос буцахгүй хүн гэдэг нь харагдаж байна. Албан тушаалд очлоо бүхнийг мартлаа.

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.133

МАН -д орсон тул намаа эсэргүүцээд , намын эсрэг юм ярвж, тэмцээд байх утгагүй. Хийж байгаа ажлаа л сайн хийх хэоэгтэй.

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.133

Тэгэх хэрэгтэй. Хэлсэн ярьсандаа баЙж сурах хэрэгтэй. Олон сайхан залуусыг албан тушаалд нь тавих нь зөв

Ихзасаг
2 жилийн өмнө
66.181.161.123

Наад төрийн албаны хууль чинь худлаа хэн нэг мөнгөтэй танилтай нь хүссэн албан тушаалдаа очдог үлгэр ярихын өдий болтол танилгүй мөнгө өөрийн хүчээрээ зүтгэж мэргэшисэн албан хаагч нар зөндөө л байгаа шүү сугуудаа яс юман дээр талбарт гарвал та нар үхнэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.