Нийслэлийн Засаг даргын А/588 захирамжийн дагуу өнөөдрөөс эхлэн мал, амьтны гаралтай махыг ил задгай худалдан борлуулахыг хориглолоо. Ингэснээр хөдөө орон нутгийн иргэд, малчид орон сууцны хорооллын гадна талбайд малын махыг ил задгай худалдан борлуулсан тохиолдол Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээхээр болж байна.
Нийслэлийн Засаг даргын уг захирамжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Засаг дарга нар хариуцах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.