Зуны XXXII олимпын наадам Япон улсын нийслэл Токио хотноо үргэлжилж байна.
Энэ удаагийн наадамд 206 орны 11,324 тамирчин спортын 33 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд одоогийн байдлаар АНУ медалийн тоогоор тэргүүлж байгаа бол БНХАУ медалийн чанараар тэргүүлж байгаа юм.
Тэгвэл "Токио-2020" олимпын наадмын долоо дахь өдрийн онцлох зургуудыг толилуулж байна.
"BMX" унадаг дугуйн тэмцээний хагас шигшээгийн уралдааны үеэр тамирчид хашлага мөргөн унав
Эрэгтэйчүүдийн 3,000 метрийн саадтай гүйлтийн төрөлд уралдаж буй тамирчид
Эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн төрөлд Ямайкийн тамирчин Шелли-Анн Фрейзер-Прайс түрүүлсэн бол түүний араас Швейцарын тамирчин Ажла Дел Понте барианд оржээ. Харин гуравдугаар байрт Нигерийн тамирчин Нзубечи Грейс Нвокоча орж, Гамбийн Жина Басс дөрөвт ирсэн юм.
Агаарын теннисний холимог багийн төрөлд алтан медалийн төлөө БНХАУ-ын хоёр баг өрсөлдсөн бөгөөд ялалт байгуулсан Хуанг Дунпин, Ван Юйлю нар баярлан газарт унажээ
Эрэгтэйчүүдийн талбайн теннисний тэмцээний хагас шигшээд Сербийн алдарт теннисчин Новак Жоковичийг ялсан Германы Александр Зверев нулимсаа барьж дийлсэнгүй
Италийн тамирчин Марко Фичера эрэгтэйчүүдийн туялзуур сэлмийн багийн төрлийн шөвгийн наймд ОХУ-ын Сергей Бидатай хийсэн тоглолтынхоо дараа шүүгчтэй маргалдаж байна
Эрэгтэйчүүдийн усанд сэлэлтийн 200 метрийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн БНХАУ-ын тамирчин Шун Ван
Эх сурвалж: Chicago Tribune
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.