Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн "Сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэл ажлыг хангах тухай" А/266 дугаар тушаалаар ерөнхий боловсролын лаборатори сургууль, олон улсын хөтөлбөртэй сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах, сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн билээ.
Иймд хэд хэдэн аймаг, дүүргийн нийт 42 ерөнхий боловсролын сургуульд "Сургуулийн сэтгэл зүйч"-ээр мэргэшиж, тогтвортой ажиллах хүсэлтэй, сэтгэл судлалын үндсэн мэргэжилтэй сэтгэл зүйчдийг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 4-ний өдрүүдэд бүртгэх аж. Эдгээр сургуулийн нэрсийг та Боловсрол, шинжлэх ухааны яамны албан ёсны вэбсайтаас харах боломжтой.
Сонгон шалгаруулалтыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэнэ. Хоёр шатны шалгаруулалтаас нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш үнэлгээ авсан сэтгэл зүйчдээс дээрх ерөнхий боловсролын сургуулиуд сонгож, ажлын байраар хангах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.