СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-07-31

Эрээний хилийн агуулахад байгаа ачаа барааг 8 дугаар сард багтааж оруулж дуусгана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс Замын-Үүд хилийн боомтод хэрэгжүүлж байгаа ажил, нөхцөл байдалтай танилцжээ.

юм. Ингэснээр боомт дахь импорт, экспортын урсгал нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж байгаа байдал цэгцэрнэ гэж үзэж байгаа аж.

Засгийн газраас томилогдсон төлөөлөгчид тус боомтод ажиллаж, хэд хэдэн асуудлыг шийджээ. Мөн эрүүл мэндийн болон хамгаалах хувцас солих цэг байгуулж, жолооч нарын халдвар хамгааллыг сахиулж байгаа юм.

Түүнчлэн Замын-Үүд суманд "Нэг хаалга-Нэг өрх" шинжилгээг зохион байгуулж, 10 хоног хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, халдварыг хумиж эхэлжээ. Замын-Үүд суманд "Ковид-19" цар тахлын идэвхитэй 45 кластер байсан бол тав нь бүрэн хаагдаж, 19 кластер халдвар идэвхигүй болжээ.

Эдгээр арга хэмжээний хүрээнд Эрээн, Замын-Үүд боомтоор нэвтрэх экспорт, импортын тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэнийг холбогдох албаныхан хэлж байна.

Төмөр замын тээвэрлэлтэд Дотоодын цэргийн алба хаагчдыг дайчилж байгаа бөгөөд нэг вагонд 65 тонн ачаа ачдаг гэж тооцоход өдөрт 200 гаруй автомашин ачаа хилээр нэвтэрч орж ирж байгаа гэсэн үг юм.

Одоогоор Эрээний хил дээр задгай талбайд барааны бөөгнөрөл, ачаатай саатсан тээврийн хэрэгсэл байхгүй аж. Харин агуулахад удаан хугацаанд саатсан ачааг энэ 8 дугаар сард багтааж Улаанбаатар руу тээвэрлэж дуусгахаар төлөвлөжээ.

Шадар сайд С.Амарсайхан эдгээр ачаа барааг 8 дугаар сарын эхний долоо хоногт багтааж, оруулж дуусгах чиглэл өгчээ. Мөн тээврийн үнийг зохиомлоор хөөргөж байгаа асуудлыг шалгаж, арга хэмжээ авахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.

Тус боомтод гадаргуун ариутгал стандартад хүрсэн бөгөөд одоо гүний гаалийн ариутгалыг сайжруулбал БНХАУ-ын тал экспортын авто машины тоог нэмэх бүрэн боломж байгааг албаны хүмүүс хэлж байна. Экспортын автомашины тоог нэмэгдүүлэхийн тулд Эрээн хотын захиргаа, Онцгой комисстой яриа хэлэлцээ хийж байгааг Засгийн газраас Замын-Үүдэд томилогдсон төлөөлөгчид хэлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.