Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 1,286 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 510 нь Улаанбаатар хотод, харин 776 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21-80 гаруй насны зургаан иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо 815 болж байгаа юм.
Харин халдвар аваад байсан иргэдийн 2,041 нь эдгэрсэн бөгөөд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 10,047 болж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 6,269
Хүндэвтэр - 2,679
Хүнд - 929
Нэн хүнд - 170 хүн байна.