СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-д суралцаж байгаа оюутнуудын анхааралд

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй боловч цар тахлын улмаас тус улс руу зорчих боломжгүй байгаа гадаад оюутнуудад зориулж сургалтыг цахимаар явуулах, шалгалтыг нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулах чиглэлийг ОХУ-ын нийт их, дээд сургуулиудад өгөх тухай тушаалыг тус улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан бөгөөд энэ зохицуулалт ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж байгаа Монгол оюутнуудад нэгэн адил үйлчилж байна.

Сүүлийн үед гэсэн мэдээллийн дагуу ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам болон манай оюутнууд олноор суралцдаг их, дээд сургуулийн гадаад оюутнуудын асуудал эрхэлсэн нэгжүүдтэй холбогдож тодруулга авчээ.

Тэгвэл, заавал танхимын сургалтад хамрагдах шаардлагыг гадаад оюутнуудад тавиагүй, тэднийг шалгалтад хамруулахгүй байх тохиолдол гараагүй бөгөөд Шинжлэх ухаан, дээд боловсролын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тушаал хүчин төгөлдөр үйлчилж байгааг Оросын талаас мэдэгдсэн байна.

Хэрвээ ОХУ-ын аль нэг их, дээд сургуулийн зүгээс өөрийн сургуулийн гадаад оюутанд хууль, бус шаардлага тавьсан бол энэ асуудлаар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Зохицуулах төв /Ситуационный центр/-ийн +74951980000, Улс түмний найрамдлын сургуулийн дэргэд байгуулсан Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад оюутнуудын асуудал эрхэлсэн төв /Центр компетенции по работе с иностранными обучающимися/-ийн +74999368691 шуурхай дугаарт холбогдож

Иймд, ОХУ-ын их, дээд сургуульд суралцдаг оюутан Танд дээр дурдсан асуудал тулгарсан бол +74951980000, +74999368691 дугаарын  шуурхай утсаар холбогдож мэдээлэл өгөх, эсхүл ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангийн хаягаар өргөдлөө, дэлгэрэнгүй мэдээллийн хамт ирүүлэхийг зөвлөж байна.

ГХЯ-ны зүгээс ОХУ-тай хилээ харилцан, үе шаттайгаар нээх, тус улсад суралцаж буй Монгол оюутнуудыг танхимын сургалтад хамруулах асуудлыг үргэлжлүүлэн ярилцаж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.166

ГХЯ-ны хүмүүс огт мэдэхгүй байгаа шүү дээ, утсаа авдаггүй, хилээ хэзээ нээх юм бэ?

Зочин
2 жилийн өмнө
192.82.76.230

Энгийн суургуулиуд цахимаар сурахад болж байна.Анагаахын сургуулийн оюутнуудыг харж үзээд хил нэвтрүүлж болохгүй юу? Анхаарч хариу авч өгч тусална уу?

william
2 жилийн өмнө
197.211.58.66

Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.