СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-30

Ачааны автомашины даацыг хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцож байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож буй ачааны автомашинд Монгол Улсын Авто тээврийн тухай, Авто замын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, НИТХ-ын 102 дугаар тогтоол болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандартын биелэлтийн байдалд хяналт, шалгалтыг баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг.

Улаанбаатар хотын авто замын урсгал засвар болон өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу хийдэг билээ. Энэхүү стандартаар нэг хөтлөгч тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 11.5 тонн, хөтлөгдөх тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 10 тонноос ихгүй байна гэж заасан. Гэсэн ч ачааны автомашинуудын даацыг хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцох зөрчил гарсаар байна. Нэг тэнхлэгт ногдох даацыг хэтрүүлснээр авто замын зорчих хэсэгт дугуйн мөрний ховил үүсэх, суурь бүтцэд нөлөөлөх, тэгш хэмийг алдагдуулан авто замд эвдрэл, гэмтэл гарах нөхцөлийг бүрдүүлдэг. 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Тээврийн цагдаагийн алба, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран долдугаар сарын 28-нд хяналт, шалгалт хийлээ.  Түүнчлэн энэ сард хийсэн зургаан удаагийн шалгалтаар ачааны 103 автомашины ачаа тээвэрлэлтэд хяналт, шалгалт хийхэд 68 автомашинд нэг тэнхлэгт ногдох даац хэтрүүлсэн зөрчил илэрчээ. Иймд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь 2021 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэснээр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй холбогдох хууль, тогтоомж, норм стандартын хэрэгжилтэд хяналт тавихаар Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж эхэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Жолооч
2 жилийн өмнө
66.181.161.40

Монгол одоохондоо жин тонн ярих арай болоогүй хөгжил яаагаач үүгүй байна аа хөгжитлөө арвин их ач зөө дараа нь л олон улсын стандартаа барь хятад шиг замыг хадгалах гэж биш хэрэглэх гэж тавьдаг юм малнууд минь

Зочин
2 жилийн өмнө
197.211.58.66

Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.40

Хятад 3.н дугуйтай пад падаар л 5.н тонн цемент зөөсөөр байгаад л хөгжил америк дараа орж байна монголд бол цагдаа төр 2 нь дарамталсаар хэзээ хөгжих юм бүү мэд шувтан торгууль торгуулиар хөгждөг бол монгол дэлхийд номер1

Зочин
2 жилийн өмнө
197.211.58.66

Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.