СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-30

🔴 LIVE: АИ-92 шатахуун литр тутамдаа 2,050 төгрөг болж, долдугаар сард нийт 600 төгрөгөөр өсөөд байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Шатахуун импортлогчид АИ-92 шатахууны үнээ нэмж эхэлжээ. Ингэснээр литр тутамдаа 1,750 байсан АИ-92 300 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Өмнө нь долдугаар сарын 3-нд АИ-92-ын үнийг мөн 300 төгрөгөөр нэмж байсан ба долдугаар сард зөвхөн энэ төрлийн бензиний үнэ литр тутамдаа 600 төгрөгөөр өслөө.

ОХУ-д АИ-95, АИ-98 шатахууны экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар болсон.

Энэ талаар АМГТГ-аас АИ-95, АИ-98, АИ-92 болон дизель түлш, онгоцны түлш улсын хэмжээнд 30 хоногийн нөөцтэй бөгөөд нөөцийг таслахгүй, хомсдол үүсгэхгүйн тулд БНХАУ-аас АИ-95 болон АИ-98 шатахууныг тодорхой хэмжээнд нэмж авахаар ажиллаж байгаагаа хэлсэн. Өөрөөр хэлбэл, АИ-92 шатахууны экспортод ОХУ хязгаарлалт тавиагүй ч дэлхийн зах зээлийн үнийг даган ийнхүү бензиний үнэ нэмэгджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.