Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 1,294 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 398 нь Улаанбаатар хотод, харин 896 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41-80 гаруй насны долоон иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо 809 болж байгаа юм.
Харин халдвар аваад байсан иргэдийн 2,126 нь эдгэрсэн бөгөөд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 10,368 болж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 6,397
Хүндэвтэр - 2,780
Хүнд - 1,025
Нэн хүнд - 166 хүн байна.