СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-29

Төрийн албаны хүнд суртал гэдэг ойлголтыг халж, шинэ шатанд ажиллана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Иргэдтэй хамгийн ойр ажилладаг төрийн анхан шатны нэгж бол хороо юм. Тэр ч утгаараа хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид чадварлаг, түргэн шуурхай, иргэдийн асуудлыг түргэн шуурхай шийддэг байхыг иргэд хүсдэг.

Төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргах, хүнд суртлыг халж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хандлага, ёс зүйн ур чадварыг дээшлүүлэхээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа. Харин өнөөдөр Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтанд дүүргийн 28 хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан болон бусад алба хаагчид хамрагдсан бөгөөд Нийслэлийн архивын газар,  дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Хууль зүйн хэлтэс, Хэвлэл мэдээллийн алба хамтран оролцож холбогдох салбар бүрийн мэдээ мэдээллийг өгсөн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
124.158.67.247

Ашгүй дээ. Хүнд сурталгүй болчихвол сайхан л байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.