БГД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан 57 тоосгон гарааш, нэг хүнсний мухлагийг албадан чөлөөлөх ажил хийгдэж байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн н.Батмягмар: "Өнөөдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороонд хорооны цогцолбор барилга барих газрын нөлөөлөлд өртсөн 57 тоосгон гарааш, нэг хүнсний мухлагийг дүүргийн Засаг даргын 2020 оны А/189 тоот захирамжийн хүрээнд албадан чөлөөлж байна. Чөлөөлсөн газарт хорооны цогцолбор барилга барих захирамж гарсан.
Газар чөлөөлөх ажил 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр буюу 7 дугаар сарын 29-ний 22:00 цаг гэхэд дуусна. Харин хорооны цогцолбор барилга барих ажил 8 дугаар сарын 1-нээс эхлэх төлөвтэй байна.
Эдгээр гараашны эздэд манай албаны зүгээс удаа дараа хугацаатай мэдэгдэх шаардах хуудас өгсөн. Мөн хороо болон дүүргээс иргэдийг хүлээн авч, уулзсан бөгөөд тодорхой зөвшилцөлд хүрсний дараа ийнхүү гараашнуудыг буулгаж байна" хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Uul ni barilgajuulj heden ail ch gesen utaa hursni bohirdolooso salval deer bsiin