"Токио-2020" олимпын наадмын эрэгтэйчүүдийн ширээний теннисний тэмцээний үеэр БНСУ-ын тамирчны талаар арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан зүйл хэлсэн спортын тайлбарлагчийг ажлаас нь халсан гэж Грекийн төрийн мэдлийн "ERT" телевизийн зүгээс мэдэгджээ.
Тус телевиз нь Грекийн туршлагатай сэтгүүлч болох Димостенис Кармирисийг тусгай тайлбарлагчаар урин ажиллуулж байсан хэдий ч шууд дамжуулалтын үеэр зохисгүй зүйл хэлснийх нь дараа цаашид хамтран ажиллахгүй байхаар шийдсэн байна.
Энэхүү явдал нь Өмнөд Солонгосын тамирчин Жеон Ёнг-шик Грекийн Панагиотис Гионисийг ялсны дараахан болсон аж. Кармирис солонгос тамирчдын ур чадварын талаар ярихдаа "Тэдний нүд нь нарийхан хэрнээ бөмбөг нааш цааш хөдөлж байгааг яаж хараад байгааг нь би ойлгохгүй байна" хэмээсэн байна.
Тэгвэл уг шууд дамжуулалтаас хэдэн цагийн дараа "ERT" телевиз өөрийн вэбсайт дээрээ албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Олон нийтийн телевизээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан сэтгэгдлүүд гарах ёсгүй. "ERT" болон Димостенис Кармирис нарын хамтын ажиллагаа өнөөдөр өглөөний нэвтрүүлгийн дараагаар шууд дуусгавар болсон" гэж тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
manai hed ch dutahaargui doromjilsondoo afrik tiviihen sportdoo muudaa ch geh shig ,suuliin ued l gaigui bolj bgaa geed