Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 1,231 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 496 нь Улаанбаатар хотод, харин 734 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 61-80 гаруй насны зургаан иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо 802 болж байгаа юм.
Харин халдвар аваад байсан иргэдийн 2,157 нь эдгэрсэн бөгөөд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 10,379 болж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 6,556
Хүндэвтэр - 2,714
Хүнд - 928
Нэн хүнд - 181 хүн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.