Дэлхийн улс орнуудад Нисэх онгоцны буудлаас хот руу, хотоос нисэх буудал руу хүргэх хамгийн аюулгүй, хамгийн найдвартай тээврийн хэрэгслийн нэг бол нисэх онгоцны буудлын БУУХИА автобус юм. Манай улсад нисэх онгоцны буудлын буухиа автобусыг нийслэлийн нийтийн тээврийн чиглэлээр 2013 онд туршилтаар анх явуулж байсан. Харин энэ цаг үед ОУ-ын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор, зорчигчдод дэлхийн стандартад нийцсэн шинэ автобусаар үйлчлэх хэрэгцээ шаардлага үүссэн юм.
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК болон "Монголын Үндэсний Бүтээн байгуулалтын нэгдэл" ХХК хамтран дээрх төслийг хэрэгжүүлэхээр "Улаанбаатар Эйрпорт Шаттл" ХХК буюу товчилсон нэрээр "UBUS" LLC-ийг байгуулсан бөгөөд тус компани нь "Чингис хаан" нисэх онгоцны буудлын зорчигч урсгалын эргэлтэд тулгуурлан зорчигчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, тав тухтай, аюулгүй байдлыг хангасан, тусгай чиглэлийн том болон дунд оврын автобусны үйлчилгээг олон улсын болон дотоодын дүрэм, журам, стандартын дагуу эхлүүлээд байна.
Ийнхүү төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Нийслэл хотын зүгээс хувийн хэвшлийн оролцоотойгоор “Нисэх буудлын буухиа автобус” үйлчилгээг нийслэл хотдоо анх удаа нэвтрүүлж, мэргэжлийн баг хамт олон зорчигчдод үйлчлэхэд бэлэн боллоо.
Тасалбар борлуулах цэг "Чингис Хаан” ОУ-ын нисэх буудлын 1 давхарт TRANSPORTATION SERVICE хэсэгт байрлаж байна, мөн онлайнаар урьдчилж захиалга өгөх боломжтой юм. www.ubus.mn
Утас: 7722-7790
UBUS БУУХИА АВТОБУС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тогтмол нислэг байхгүй энэ үед дэмий байхаа.
zov