"Токио-2020" зуны XXXII дахь удаагийн олимпын наадмын боксын тэмцээн сүмо бөхийн Кокүгикан ордонд явагдаж байна. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Цэндбаатар, 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцож байгаагаас Б.Чинзориг тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал эхний тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч, Их Британийн Лоурен Луиза Прайстай тулалдсан юм.
Эхний үеийн 1:12 минутад Лоурений зүүн хойд гар оновчтой тусаж, манай тамирчин тоолуулжээ. Ийнхүү Лоурений илт давамгайллаар эхний үе өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар үед М.Мягмаржаргал оноо нөхөх гэж урагш дайрсан ч цохилтын тоо, оновчоор Дэлхийн аварга хавьгүй илүү байв. Гуравдугаар үед ч уэльс бүсгүй довтолсоор шүүгчдийн саналаар 5:0-ээр ялсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.