Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 1,243 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 511 нь Улаанбаатар хотод, харин 732 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41-80 гаруй насны долоон иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо 796 болж байгаа юм.
Харин халдвар аваад байсан иргэдийн 2,100 нь эдгэрсэн бөгөөд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 10,447 болж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 6,552
Хүндэвтэр - 2,803
Хүнд - 944
Нэн хүнд - 178 хүн байна.